Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сергей Собянины нийслэл хотын даргын албан тушаалаас огцрохыг хүлээн зөвшөөрч, түүнийг сонгуульд амжилттай оролцохыг хүслээ.

Кремльд болсон уулзалтын явцад Владимир Путин Собянинд нийслэл хотын даргын үүрэг гүйцэтгэхийг даалгасан. Сергей Собянин Москва хотын даргын сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн. “Нилээд хүчтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тэдгээрийг замын дундаас хаях нь буруу юм” гэж тэр ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлжээ.

Москва хотын даргын ээлжит бус шууд сонгуулийг 9-р сарын 8-нд явуулахаар төлөвлөж байна.Сонгуулийн товыг тодорхойлох Москва хотын Мосгордумын” ээлжит бус хуралдааныг 6-р сарын 7-нд явуулахаар төлөвлөжээ. Шинжээчид үүний өмнө “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэхдээ, Сергей Собянин нэгдүгээр шатанд москвагийн сонгогчдын 55-60 хувийн саналыг авч болзошгүй гэжээ. Түүнчлэн, сонгуулийн ирц хангалттай байх төлөвтэй байна.