АНУ, Орос болон НҮБ-ын төлөөлөгчид Женевын Сирийн асуудлаар хуралдах олон улсын бага хурлаар тус улсад шилжилтийн засгийн газрыг байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлэхээр тохиролцов. Энэ тухай Вашингтонд болсон хэвэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жениффер Псаки мэдэгдэв.

“Уулзалтанд оролцогчид бага хурал нь шилжилтийн засгийн газрыг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөв. Засгийн газарт эрх баригчид одоогийн засгийн газрын инститүүцүүдийг шилжүүлэх ёстой” гэж хатагтай Псаки хэллээ. "Бага хуралд оролцогчид нь “дэглэмд /Башар Асадын засгийн газар/ одоогийн эрх баригчдаас үлдэх ёсгүй аж.  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсны урилгыг бага хурлыг бүх оролцогчдод илгээх болно гэж америкийн дипломатч ярьснаар хэллээ.

Псакигийн ярьж байгаагаар, бага хуралд сирийн төлөөлөгчдийн хоёр бүрэлдэхүүн /эрх баригчид болон сөрөг хүчин/ оролцоно. Гэхдээ “цаашид бусад оролцогчидтой мэтгэлцээн хийх бөгөөд тэдгээр нь үргэлжлэх юм. Харин шийдвэрийг хараахан гаргаагүй байна гэж “ тэр нэмж хэлжээ.