6-р сарын 6-нд оросын их зохиолч Александр Пушкины төрсөн өдөр дэлхий дахинд Орос хэлний өдрийг ёслон тэмдэглэж байна. Москвагийн Пушкины нэрэмжит музейд их зохиолчийн төрсөн өдөрт зориулсан тусгай хөтөлбөрийг хүссэн хүмүүс үнэгүй төлбөргүй үзэх боломжтой юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд олон орнууд нэгдэн ороод байгаа бөгөөд сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд, славян ард түмний дуу хөгжмийн концерт болон орос хэлний шуурхай хичээлүүдийг явуулна. Гадаад улсад явагдах ийм арга хэмжэээнүүдийн нэг бол Крымд нээгдэх “Агуу их орос үг” нэртэй олон улсын наадмын арга хэмжээ юм.

Орос хэл нь дэлхийн томоохон хэлний нэг бөгөөд хамгийн их дэлгэрсэн славянуудын хэлний нэг юм. Одоо орос хэл нь 114 сая хүний төрөлх хэл юм. Орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмших болсон хүмүүсийн нийт тоогоороо дэлхийд хоёрдугаар байранд орж байгаа болон дэлхийд англи, хятад, хинди, испан, араб хэлний дараа 6-р байранд орж байна.