6-р сарын 5-нд Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн өдрийг тэмдэглэх төвөөр Монгол улсыг сонгосон. НҮБ-ын Хүрээлэн байгаа орчны хөтөлбөрт /ЮНЕП/ дурдахдаа, Монгол улс нь ногоон эдийн засгийг, ялангуяа, уул уурхайн салбарт экологийн технологиудыг хөгжүүлэхэд гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнд ийм нэр хүндийг хүртсэн гэжээ. Үүнээс гадна Монгол улсын залуучуудын экологийн боловсролын тухай ч тэмдэглэжээ.

Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг нь 1972 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталжээ. Дэлхийн 23 орны шинжлэх ухаан, соёлын 2200 зүтгэлтнүүд тус байгууллагад хандсан явдал үүний шалтгаан болжээ. Тэд байгаль орчны бохирдолттой холбоотой хүн төрөлхтөнд аймшигт аюул заналхийлэл тулгараад байгаа тухай өгүүлсэн. “Бид бохирдолтыг бүр мөсөн дуусгана, эсвэл бохирдолт бидний дуусгана” гэдэг асуудлыг тавьсан. Тэр уриа одоо хирнэ чухал хэвээр тавигдаж байна.

”Земля” /”Дэлхий “/ нэртэй сансрын хөлөг нь муудаж эхлээд байна. Түүний амьдрах чадварын системүүд нь сульдаж доройтож байна. Ой модыг хайр найргүй огтолж, хөрс гэмтэж муудан, гол мөрөн ширгэж байна. Хаа сайгүй явагдах хүн амын хотжих бодлого нь амьтан болон ургамлын ертөнцийг хэвийн амьдрах орчноос нь шахан гаргаж байна.

Ихэнх ургамал, ан амьтны аймгуудын төрлүүд нь үхлийн ирмэгт тулж ирээд байна. Тэдгээрийн тал нь эргэлт буцалтгүй алдагдсан. Ингэхэд байгаль дангаараа сүйрч байгаа юм бишээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөний өвчлөлтийн тал хувь нь тойрон байгаа орчны бохирдолттой холбоотой аж. Хүмүүс чанаргүй ус ууж, хортой утаагаар амьсгалж байна. Үүний дүнд тэдний гараар бий болгосон орчин нь хүмүсийн эрүүл мэндэд, тэр ч бүү хэл амьдралд хортой болж байна.

Хүнийг байгальтай аль болох бага уршигтай харилцан ажиллагаатай байлгахыг заах нь НҮБ-ын ивээл дор явуулдаг дэлхийн баярын гол зорилго юм гэж экологийн боловсролын “Заповедники” төвийн захирал Наталья Данилина тэмдэглээд

«Энэ баяр нь экологийн тулгамдсан асуудлуудад анхаарал татахын тулд хэрэгтэй юм. Энэ өдөр иргэд болон эрх баригчдын анхаарлыг байгаль орчны тулгамдсан асуудлуудад татах нь чухал ач холбогдолтой юм. Тэдгээр нь байнга, өдөр бүр бий болдог. Энэ өдөр ямар нэгэн дүгнэлт хийж, магадгүй бидний өмнө хийж байснаас илүү сайн арга хэмжээнүүдийг явуулах тухай бодох ёстой юм» гэлээ.

Энэ өдөр дэлхий дахинд экологийн тулгамдсан асуудлуудыг тойрохгүй гарахыг уриалсан арга хэмжээнүүд явагдаж байна. Тухайлбал, Орос улсад “Хүрээлэн байгаа орчинд муу нөлөөг “О” болгоно” арга хэмжээг зарлаад байна. Сайн дурын оролцогчид нь юуны түрүүнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй заводууд болон аж үйлдвэрийн газрууд нь 6-р сарын 5-аас орон нутгийн цагаар өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл үйл ажиллгаагаа зогсоохыг зөвшөөрсөн юм.

Бусад нь арга хэмжээг дэмжих урилгыг хүлээн авсан. Автомашины оронд ундаг дугуй юм уу, явган аялалууд, ой модыг огтлохын оронд суулгац тарих, байгалийг бохирдуулахын оронд орчныг цэвэрлэхээр болсон. Жил ердөө хоёрхон цаг шүү дээ, энэ хугацаанд байгаль цээж дүүрэн амьсгалж байх болно гэж Дэлхийн онгон байгалийн сангийн Орос улс дахь салбарын Байгаль хамгаалах бодлогын асуудал хариуцсан захирал Евгений Шварц тэмдэглээд:

«Ийм маягийн зүйл нь юуны өмнө зах нь харагдахгүй их ажлаас тасарч, би ер нь миний экологийн ул мөр ойролцоогоор 2,2 га газраас цааш гарахгүй байхын тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр бодох ёстой юм. Өөрөөр хэлбэл, байгальтай харилцаан ажиллагаа нь агаар мандалын боломжуудад нийцэх ёстой юм» гэв.

2013 оныг Орос улсад Байгаль орчныг хамгаалах жилээр зарлаад байгаа. Энэ жилийн хүрээнд Засгийн газар байгаль хамгаалах цуврал төслүүдийг бэлтгээд байна. Тухайлбал, жилийн дотор холбооны эрх баригч байгууллагуудын байрладаг байрнуудад хог хаягдлыг тусгай ангилж авахаар болоод байна. Түүнчлэн, “Росприроднадзор” байгууллага нь утасны “ногоон” шугамыг нээгээд байгаа бөгөөд үүгээр экологийн асуудалтай холбоотой санал гомдлыг хүлээн авах юм. Жил нь бүх оросын экологичдын их хурлаар өндөрлөх болно .