Монгол улсын шийтгэл хүлээлгэх системүүдийн либералчлал Орос улсын туршлагад тулгуурлаж байна. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нямгомбо тэргүүтэй төлөөлөгчид Буриад улсад айлчлав.

Тэд Буриад улсын Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэргэдэх сурглтын төвд оросын мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагатай танилцсан байна

Ийм төрлийн мэргэжил дээшлүүлэх курсуудэд 2002 оноос эхлэн монголын байгууллагуудаас жил бүр мэргэжилтнүүдээ сургаж байна. Сургалтанд шуурхай албаны ажилтанууд, тусгай нэгтгэлүүдийн ажилтанууд /тусгай албаныхан/ болон хамгаалалтын албаны ажилтанууд, эдийн засагчид хамрагджээ.

Энэ удаа нийгмээс тусгаарлагдаагүй хүмүүсийн шийтгэлийг зохион байгуулагч шуурхай албадуудын мэргэжилтэнүүд сургалтанд оролцож байна.

Эдгээр шийтгэл нь хүний эрх чөлөөг хасах биш харин хязгаарлаж байдаг. Шийтгэлийг хүлээлгэх хэлбэр нь одоогийн Монгол улсад болж байгаа эрүүгийн-засан хүмүүжүүлэх системийн шинэчлэлтэй холбоотой юм.

Энэ тухай ОХУ-ын Буриадын БНУ-ын Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лариса Мясищева хэлэхдээ

«Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх системийн үйл ажиллагаатай холбоотой шинэ хууль энэ 7-р сард хүчин төгөлдөр болох юм. Уг хуулиар шийтгэлийг харьцангүй янз бүрийн хэлбэрээр ноогдуулах төлөвтэй байгаа юм. Бүлэг ажилтанууд Буриад улсад энэ чиглэлд туршлага судлах гэж ирсэн. Монголын мэргэжилтэнүүдийн сонирхолыг хяналтан дор сэжигтнээр мөрдөнд байгаа хүмүүсийн мониторингийн систем ихэд татлаа. Тухайлбал, тэд оросын цахим бугуйвчийн практикийг ихэд сонирхсон. Монгол улсад ийм төрлийн системийг нэвтрүүлэхээр зорьж байна» гэлээ.

Хэрэгтэнд тусгай датчиктай бугуйвч зүүж өгдөг. Энэ нь түүний хөдөлгөөнийг хянах боломж олгодог. Бугуйвчийг тайлах гэж оролдоход операторт шууд дохио ирдэг. Харин хэрэгтэнд ийм оролдлого хоригдоход хүргэнэ.

Бугуйвчийг ашиглах гол зорилго нь хүмүүсийг аль болох торны цаана хорихгүйгээр, чөлөөнд засарч хүмүүжих боломж олгоход оршиж байна. “Ийм систем нь хүнд тавлаг орчинд, нийгэмтэй холбоогоо алдахгүй байх болон уур хилэнгүй, цаашид гэмт хэрэгт татагдахгүй байх боломж өгч байна “ гэж Лариса Мясищева тэмдэглээд

«Шүүхийн шийдвэр гүйцэтгэх системийг шинэчлэхдээ манай монгол нөхдүүд орос улсын болон европын туршлагыг нэвтрүүлж байна. Жишээ нь шорон барьж байгуулахдаа тэд Европын шоронгуудыг судлаж, шийтгэл гүйцэтгэх байгууллагын туршлагыг Орос улсаас авч байна. Монголын мэргэжилтэнүүд оросын шийдвэр гүйцэтгэх системийн зарчмыг сэтгэлгээний адил төстэй хэв маягийн улмаас илүү ойр гэж үзэж байна» гэв.

Монголын удирдлага шийтгэлүүдийн гол хувийг шоронд хорьж, нийгмээс тусгаарлахад биш харин хөдөө аж ахуйд ажиллуулж, торгууль төлж, гэрийн хорионд байлгах болон гадагш явахыг хөл хорих зэргээр эдлүлэх сонирхолтой байна.

Шинэ хууль хүчин төгөлдөр болж, шийтгэлийн янз бүрийн хэлбэрүүдийг нэвтрүүлэхэд Монгол улсад ял эдлэж байгаа 3 мянга орчим хүнийг чөлөөнд гаргах боломжтой. Одоо тус улсад 7 мянган хүн хоригдож байгаа төдийгүй 2 мянган хүн урьдчилан хорих газар мөрдөгөж байна.