Байгалийн хийг Бенгалийн булангаас Хятадад шууд дамжулан нийлүүлэх юм. Мьянмын баруун эрэг хавийн нутгаас хятадын Юньнань мужид хүрэх хийн хоолойг барьж дуусав. Нэг зэрэг барьж байгаа нефтийн хоолойг 2-3 сарын дараа ашиглалтад оруулна. Хятад улс хоолой барих нутгийн оршин суугчдын эсэргүүцэл гаарч, тус улсад үзүүлэх хятадын нөлөөг хязгаарлахыг АНУ, Япон, ЕХ оролдож байгаа нөхцөлд Энэтхэгийн далайгаас Мьянмыг дамжин энергийн ахиц дэвшил гаргаж байна.

800 км урт хийн хоолойг дөрвөн жил барив. Хятад улс түүнийг 30 жил ашиглаж, хэлэлцээрийн хугацааг сунгах эрхтэй байна. Бенгалийн булангийн эх газрын усан дорхи үргэлжлэлд байгалийн хий олборлох юм. Нефтийг Ойрхи Дорнодоос шатахуун зөөгчээр тээвэрлэнэ. Хятад улс эдгээр хөлөг онгоцыг хүлээж авах гүн усны боомтыг барьж дуусч байна.

Саяхан Мьянмын Ерөнхийлөгч У Тхейн Сейн Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхий захирал Ляо Юнъюанийг хүлээн авч уулзаж, нефть боловсруулах завод барих зөвшөөрөл өгчээ. Тэрээр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Нейпьидод Японы Ерөнхий сайд Синзо Абэтай хэлэлцээ хийснийхээ дараагаар энэ тухай мэдэгджээ. Вашингтон,Токио хоёр Мьянмын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээгээ зогсоож, Хятадын жишээгээр тэнд ахиц дэвшил гаргах төлөвлөгөөтэй байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн захирал Валерий Кистанов хэлээд

«Мьянма АНДБН-ийн гол этгээд – АНУ, Хятад, Япон улсуудын геополитикийн тэмцлийн бай болж байна. Эдгээр улс тэнд тус тус ашиг сонирхолтой. Вашингтон,Токио хоёр бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлахын тулд Мяьнмын эсрэг хориг арга хэмжээг зогсоосон. Хятад Мьянмын дэглэм өрнөдийнхтэй нэлээд удаан харилцаа холбоогүй байснаар завшиж эдийн засгийн тусламж үзүүлж, дэд бүтцийг байгуулж тус улсад нэвтрэв. Эдүгээ Мьянма Зүүн Ази дахь Хятадын нэгэн түшиг тулгуур болсон. Хий, нефтийн хоолойнууд АНУ-ын хяналтад байгаа Малаккын хоолойг дамжилгүй шууд нүүрс ус төрөгч авах боломж олгож байна» гэв.

Эдгээр хоёр төсөл Хятад улсад стратегийн чухал ач холбогдолтой. Хоёр хоолойг ашиглалтад оруулах нь мөргөлдөөн гарсан цагт Ойрхи Дорнодоос Хятадад нэн чухал энергийн түүхий эд нийлүүлэх замыг хаах АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний боломжийг хязгаарлах юм. Фермерууд болон тариачид хоолой барихаар нүүлгэсэн газрын төлбөрийг шудрагаар төлөхийг шаардаж байна.

Түүнчлэн нефть хийг улс орны нь дамжиж Хятад руу нийлүүлж байхад бид урьдын адил мод түлэж хоол хийж байна гэж эндхийн оршин суугчид мэдэгдэж,зэвүүцлээ илэрхийлж байна. Хятадын компаниуд үүнтэй холбогдуулан өрнөдийн нэгдлүүдийн тактикыг уламжлан авч, өглөгийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Хятадын үндэсний нефть хийн корпораци Мьянмад сургууль, эмнэлэг барихад 20 сая доллар гаргажээ.

Мьянмад Хятадын улс төрийн ар талыг бэхжүүлэх замаар алхам хийгээд байна. Дэлхийн 2-р дайны жилүүдэд Бирмад байлдаанд оролцсон хятадын аян замын цэргийн хөшөө босгох тухай энд суурьшсан хятадуудын саналыг дэмжив. Түүхийн энэ хуудасыг олон жилийн турш далдлаж байсан.

Учир нь коммунистууд биш гоминьданы цэрэг япончуудын эсрэг байлдан дайтсан юм. Бирмад хятадын армийн гавьяа болон Дэлхийн 2-р дайн ялалтаар төгссөнд түүний оруулсан хувь нэмрийг алдаршуулах нь геополитикийн ач холбогдолтой гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Бирмын нутаг дэвсгэрт явуулсан ажиллагаанд чухам хэн оролцсоныг нуун далдлах нь ашиггүй. Үнэнийг нээх нь хамтын ажиллагааны нааштай жишээ болно. Бид дайны жилүүдэд нэгэнт хамтран ажилласан бол одоо найрсаг орнууд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж байна» гэлээ.

Бирмад цэргийн түүхийг хянаж үзэх нь хятадын улс төрийн хүчит арга ажиллагаа болсон. Энэ нь Вашингтонд ч Токиод ч өгсөн сануулга юм. Хятадын арми тухайн үед Бирмад японы милитаристуудыг бут цохисон. Одоо Мьянмыг Хятадаас салгах гэсэн оролдлогыг бас няцааж мэднэ.