Цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь уламжлалт чиг зүгээ өөрчилж, Ази руу эргэн шилжиж байна. Стокгольмын дэлхийн судлалын олон улсын хүрээлэнгийн илтгэлээс харахад Азид Хятад улс бусдаас илүү их үй олноор хөнөөгч зэвсэгтэй байна.Пакистантай сөргөлдөж байгаа Энэтхэг улс хятадын аюулыг арилгах тулгамдсан зорилтыг арга буюу биелүүлэх болсон.

Дели Хятадын нутаг дэвсгэрийн гүнд нэвтэрч мэдэх баллистик пуужин зэрэг тээх хэрэгслийг чухалчлан үзэж байна. 1985 онд Михаил Горбачёв, Ражив Ганди нарын гарын үсэг зурсан цөмийн зэвсэггүй дэлхийн тухай Делийн тунхаглалд анх удаа зарлан мэдэгдсэн дэлхийг үхэл таригч зэвсгээс ангижруулах хүсэл эрмэлзэл сайхан хүсэлт төдий хэвээр байна гэж тоймч Сергей Томин тэмдэглэн бичихдээ:

Дэлхийн цөмийн клубын гишүүн орнуудын цөмийн чадавхийн хөгжилд дүн шинжилгээ хийсэн Стокгольмын дэлхийн судлалын олон улсын хүрээлэнгийн жил дутмын илтгэл гутрангүй дүгнэлт хийжээ. Өнөөдөр дэлхийд зэвсэг хураахыг санаачилсан цөмийн зэвсэгтэй гүрэн улс - АНУ,ОХУ хоёр л цамийн зэвсгийг тийм их сонирхохгүй байна. Москва,Вашингтон хоёр СДЗ-ийг хорогдуулах 3 дахь гэрээгээр цөмийн стратегийн зэвсгийг түүхэнд анх удаа буурьтай хорогдуулахаар тохиролцосныг дурдая.

Харин цөмийн зэвсэг Азид улам их үүрэг гүйцэтгэх болсон. Гэхдээ эндхийн олон зөрөлдөөнийг одоогоор зохицуулаагүй. Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг азийн тэргүүлэх улсууд цөмийн зэвсгээс татгалзах байтугай түүнийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Цөмийн клубын гишүүн, НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад зэрэг таван улс болон Энэтхэг, Пакистан, Израиль улсуудын цөмийн нийт чадавхийг Стокгольмын хүрээлэн харьцуулаад цөмийн цэнэг, тээх хэрэгслийн нийт тоо өнгөрсөн онд бага зэрэг багассныг тэмдэглэжээ.

2011 онд 19 мянган нэгж байсан бол энэ он гэхэд 17265 болж багассан байна. Гэвч цөмийн зэвсэг хураах үйл явц дэлхийн эргэлт буцалтгүй хандлага болоогүй. Москва,Вашингтон хоёр цөмийн зэвсэг хурааж байхад бусад улс тэдгээрийн жишээг дагахгүй байна.

Франц 300, Их Британи 225 нэгжээ зогсонги байдалд оруулж нэмэгдүүлэхгүй байсан ч тэдгээрийг боловсронгуй болгохоос татгалзахгүй байна. 800 нэгжтэй Израиль ч адилхан бодлого баримталж байна. «Цөмийн зэвсэгтэй орнууд мөн зэвсгийг олон улсын статус, хүчин чадлы нь шинж тэмдэг хэмээн үзэж байгааг цөмийн зэвсгийг шинэчлэх урт хугацааны хөтөлбөр нь тусган харуулж байна» гэж Стокгольмын хүрээлэнгийн шинжээч Шеннон Кайл мэдэгдэв.

Хятад-Энэтхэг-Пакистан гурвалжин цөмийн зэвсгээр эрчимтэй хөөцөлдөж байна. 2012 онд Хятад цөмийн зэвсгийнхээ нэгжийг 240-өөс 250 болгон нэмж, Энэтхэг 100 нэгжээ 110, Пакистан 110 нэгжээ 120-д хүргэж нэмсэн байна. Өнгөрсөн онд Пакистан цөмийн цэнэгийнхээ тоо хэмжээгээр Өмнөд Ази дахь өөрийн хөрш, сөргөлдөгч Пакистанаас түрүүлэв.

Гэвч одоо энэтхэгийн бүх нутаг дэвсгэрийг хамарахад хангалттай хэмжээний тээгч хэрэгсэлгүй Пакистан биш Хятад улс л Энэтхэгт ноцтой аюул учруулж байна гэж Стокгольмын хүрээлэнгийн шинжээчид тэмдэглэжээ. Сүүлийн үед Энэтхэгт идэвхтэй зохион бүтээж байгаа алсын тусгалтай баллистик пуужингуудыг Пакистан руу биш Хятад руу онилон чиглүүлэх байх гэж тэд тааварлав.

«Эдүгээ Пакистан, Хятад улсууд л Энэтхэгт заналхийлж байна. Ийм нөхцөлд энэтхэгийн стратегчид цөмийн дайн хоёр чиглэлээр нэгэн зэрэг хийх боломжийн хувилбарыг боловсруулж байна» гэж Делид ажиллаж байгаа Observer Research Foundation байгууллагын дэд ерөнхийлөгч Нандан Унникришнан хэллээ.

Хятадаас Энэтхэгт ноцтой аюул учруулж байна гэж бүр 1998 онд тэр үеийн Энэтхэгийн БХ-ын сайд Жорж Фернандесээс Дели цөмийн 2 дахь туршилт хисний дараагаар Клинтонд явуулсан захидалд анх удаа мэдэгдсэн билээ. Тэр үеэс хойш 15 жил өнгөрсний дараа мөн хандлага улам тод томруун болсон байна.