Танилцах уламжлалт хэлбэрийг бодоход Интернетийн тусламжтайгаар танилцаж гэрлэсэн хүмүүсийн гэр бүл нэлээд тогтонги байна гэж британийн «Дейли телеграф» сонин америкийн нийгэм судлаачдын цоо шинэ судалгааны дүнг үндэслэн бичжээ.2005-2012 онд Интернетээр танилцсан гэрлэгсэдийн тоо АНУ-д бүх гэрлэлтийн 35 хувь эзлэж байна. Тэдний 45 хувь нь танилцах тусгай сайт, бас 21 хувь нь олон нийттэй харилцах сүлжээг ашиглажээ. Интернетээр танилцах нь өнгөцхөн явуулга гэж саяхан болтол үзэж байсан. Гэвч АНУ-ын мэргэжилтнүүд сөрөг дүгнэлт хийжээ. Интернетийн тусламжтайгаар танилцсан хүмүүс сонголтдоо сургалт, ажлын үеэр танилцагсадаас сэтгэл илүү ханамжтай байна.