Вирустэй тэмцэх «Касперскийн лабораторийн» шинжээчид дэлхийн 40 улсад кибер тагнуулд хэрэглэж байсан олон улсын сүлжээг илрүүлэв.

NetTraveler хэмээн нэрлэсэн тагнуулын сүлжээ төрийн ба хувийн компьютерийн 350 гаруй системийг дайрасныг шинжээчид илрүүлэв.Засгийн газрын байгууллага, ЭСЯ, эрдэм шинжилгээний хүрээлэн, цэргийн байгууллага, нефтийн компаниуд тэдгээрийн дотор байна. «Касперскийн лабораторийн» үнэлснээр 22 Гб гаруй мэдээлэл баримтыг хулгайлжээ.

Орос нэлээд хохирсон орнуудын тоонд орж байна. Манай орон өөрий нь эсрэг дайралтын тоогоор хоёрт оров. Монгол улс энэ үзүүлэлтээр 1-р байр эзлэж, Энэтхэг гуравт оров. Түүнчлэн дайралтад нэрвэгдсэн Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Өмнөд Солонгос, Испани, Герман арван улсын тоонд оров.Тагнуулын сүлжээ 2004 онд ажиллаж эхлэсэн бөгөөд 2010-2013 онд хакерууд ажиллагаагаа эрс идэвхжүүлжээ.