АНУ-ын конгрессын бүгд найрамдах намын хяналтад байгаа төлөөлөгчдийн танхим Куба дахь Гуантанамо цэргийн баазын террористуудыг хорих тусгай гянданг хаах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөг эсэргүүцэв. Конгрессын гишүүдийн олонхи саналаар 2014 оны санхүүгийн жилийн цэргийн барилга байгууламж барих зарлагын тухай хуулийн төсөлд оруулах засварыг хэрэгсэхгүй болгов.

Энэ хуулийн төслийн дагуу хоригдолуудыг Гуантанамогоос америкийн өөр шоронд шилжүүлэх хөрөнгө гаргах байсан. Түүнчлэн 2014 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын зарлагын тухай хуулийн төсөл шоронг хаах хорио агуулжээ.

Террорын эсрэг ажиллагааны үеэр баривчласан гадаадын хэт даврагсадыг америкийн ямар нутагт найдвартай хориж болохыг Обамагийн засаг захиргаа тайлбарлаагүй гэж бүгд найрамдах намынхан үзэж байна.

Гуантанамогийн зарим хоригдолыг бусад орны засгийн газарт хүлээлгэж өгвөл удалгүй тэднийг суллах вий гэж бүгд найрамдах намынхан болгоомжилж байна. Эдүгээ Гуантанамод 166 хүнийг хорижээ. Энэ шоронг хаах бодолтой байна гэж 5-р сарын сүүлээр Обама мэдэгдээд зарлага нь хэт их байгааг тэмдэглэсэн билээ.