Өнөөдөр Орос улсад Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр ба экологчийн өдрийг тэмдэглэж байна. 1972 онд НҮБ-ын ЕА Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр тогтоосон юм. Мөн өдөр НҮБ-ын хувьд байгаль орчны асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг татах гол арга барилын нэг болов.

Эдүгээ экологийн асуудал дэлхийн соёл иргэншлийн сайн сайхан байдлын түвшинг тодорхойлох чухал асуудлын нэг боллоо. Орос улс шим мандалын олон улсын үр нөлөөг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэж байна. Учир нь байгалийн экологийн янз янзын систем бүхий өргөн уужим нутаг дэвсгэрт нь дэлхийн биологийн янз бүрийн төрлийн үлэмж хэсэг ногдож байна.

Энэ онд Байгаль орчныг хамгаалах олон улсын өдрийг хүнсний бүтээгдэхүүнийг оновчтой зарцуулах, хаягдал хүнсний хэмжээг багасгахад зориулж, «Бод. Ид. Хадгала» уриан дор зохион явуулж байна. Сая сая хүн өлбөрч нас барж байхад дэлхийд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний бараг 30 хувийг алдаж буюу хаяж байна.

Энэ онд Монгол улс Байгаль орчныг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэх төв боллоо. Ногоон эдийн засгийг урагш ахиулах хүчин чармайлт гаргаж, уул уурхайн салбарт экологийн технологийг хэрэглэж байгаа учраас Монгол улсыг сонгож авсан гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр байгууллага мэдээлэв. Монголын засгийн газар нүүрсний шинэ орд газрыг эзэмшихийг түр азнаж, шинээр сэргэн нөхөх эх сурвалжаас энерги авах төлөвлөгөөгөө зарлан мэдээлжээ. Түүнээс гадна Монгол улс залуучуудын экологийн гэгээрлийн талаар амжилт гаргасныг тэмдэглэжээ.