Европын комисс хятадын нарны батарейд зориуд үнэ алдах бодлогыг эсэргүүцэх түр арга хэмжээний хувьд нэмэлт хураамж ногдуулах шийдвэр гаргав. «Зах зээлийн төлөөлөгчидтэй өргөн хэлэлцэж, буурьтай нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулсны дараа мөн шийдвэр гаргасан» гэж Европын комиссын худалдааны асуудал эрхлэсэн гишүүн Карел де Гюхт мэдэгдлээ. Энэ хураамжийг шат шатаар нэвтрүүлнэ. Энэ оны 6-р сарын 6-аас хураамж 11,8 хувь, 8-р сарын 6-аас талууд харилцан найр тавьж ямар нэг шийдвэр гаргахгүй бол 47,6 хувь болно. Зургаан сарын дараа Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр хураамж нэвтрүүлэх шийдвэрийн хугацааг сунгаж мэднэ.

Үүний өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Европын комиссын тэргүүн Жозе Мануэл Баррозутай утсаар ярьж, хураамж ногдуулах нь Хятад ЕХ-ны хоорондын харилцаанд нөлөөлж мэднэ гэж анхааруулав. Хятадын үйлдвэрлэгчид нарны батарейгаа зориуд үнэ алдаж европын зах зээлд гаргаж байна гэж Европын комисс үзэж байна. Хятадын бараа таваарын 80 орчим хувийг шудрага үнийг 88 хувиар хямдруулан худалдаж байна гэж Европын комисс дүгнэв. Зориуд үнэ алдаж худалдах бодлого Европт бараг 25 мянган ажлын орон тоод аюул учруулж мэднэ. «Худалдааны дайн» дэгдээхээс сэрэмжлэхийн тулд Европт нийлүүлж байгаа нарны батарейн үнэ, тоо хэмжээний асуудлыг зохицуулах санал хятадын талд оруулжээ.