НАТО-гийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нар кибер дайралтын хариуд шуурхай ажиллагаа явуулах хүчнийг байгуулахаар тохиролцсон тухай өчигдөр Брюссельд эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен сайд нарын уулзалтын анхны өдөр дууссаны дараа мэдээлэв. Түүний хэлснээр НАТО-гийн гишүүн орнуудын компьютерийн дэд бүтцийг хамгаалах кибер дайралтын хариуд шуурхай ажиллагаа явуулах хүчнийг энэ оны 10-р сар гэхэд байгуулах юм. 2012 онд эвслийн эсрэг нийт 2500 кибер дайралт үйлджээ. НАТО-гий орнуудын БХ-ын сайд нар кибер дайралтаас хамгаалах харилцан ажиллагааг анх удаа авч үзэж хэлэлцэв. Расмуссений хэлснээр кибер дайралт улам нарийн түвэгтэй болж байна. 2012 оны 11-р сард НАТО өөрийн техник, ашиглалтын чалавхийг шалгахаар кибер дайралтаас хамгаалах командлал-штабын сургууль явуулсан билээ. НАТО-гийн болон гишүүн орнуудын үндэсний дэд бүтцийн эсрэг кибер дайралтын нөхцөлд явуулах харилцан ажиллагааг сургуулилав.