БНХАУ, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох,бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Чон Сун Жоны Бээжинд хийсэн айлчлалын дүнгээр хоёр талаас гаргасан мэдэгдэлд энэ тухай өгөөлжээ. Талууд Солонгосын хойгийн аюулгүй байдал түүний дотор Умард Солонгосын цөмийн туршилт, пуужингийн хөөргөлтийн асуудлаар адил төстэй санал бодолтой байгааг баримт бичигт тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын ХМХ-үүд уламжласнаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь Зүүн-хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд зайлшгүй чухал гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга Фан Фэнхуэй хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна. Эдгээр хоёр орны цэргийн жанжин нар цэргийн салбарт стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов. Чон Сун Жо өчигдөр Бээжинд айлчилсан цэргийн нөлөө бүхий төлөөлөгчдийг тэргүүлэв.