Орос, Японы хоорондын нутаг дэвсгэрийн асуудлаархи хэлэлцээг 6-р сарын 20-нд сэргээх юм. Москвад Япон, ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Масази Мацуяма, Игорь Моргулов нар анхан шатны хэлэлцээ хийнэ. Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалт дуссаны дараагаар Мацуяма Москвад хүрэлцэн очих тухай өнөөдөр японы «Асахи» сонинд бичсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нар мөн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзах бололтой.

Эдгээр хоёр улсын удирдагчид сүүлийн 10 жилд анх удаа Японы Ерөнхий сайдын Москвад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцаа тухайлбал нутаг дэвсгэрийн асуудлын зохицуулалтад шижим түлхэц үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Япон улс 1855 оны Худалдаа, хилийн тухай хоёр талын гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын дөрвөн аралд өнгөлзөж байна. Москвагийн байр суурийн тухайд гэвэл Өмнөд Курилын арлууд Дэлхийн 2-р дайны үр дүнгээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд эдгээр арал оросын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй.