Туркийн засгийн газар уучлал гуйсан ч Стамбулын төвд хэдэн өдөр үргэлжилж байгаа олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид цаашид тэмцэх бодолтой байна. Нэгэн жагсагчийн мэдээлснээр Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ард түмэнд хандан учрыг тайлбарлтал Стамбулын төвд тэмцэл хөдөлгөөн үргэлжлэнэ. Өчигдөр Туркийн дэд ерөнхий сайд Бюлент Арынч Стамбулын төв Тексим талбайд жагсагчдыг тараах үеэр цагдаагийн хүчний явуулсан ажиллагаанд нэрвэгдэгсдээс уучлал гуйж, жагсагчдад хандан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнөө зогсоохыг уриалав. Гэвч тэрээр туркийн хотуудад эмх замбараагүй байдал өдөөж, туркийн иргэдийн эрх чөлөөнд өнгөлзсэн этгээдүүдээс» уучлал гуйхаас татгалзав. Гол төлөв 20 настайгаас 30 хүртэлх насны олон мянган залуучууд Тексим талбай болон түүнээс холгүй орших Гези цэцэрлэгт хүрээлэнд цугларав. Гезийн цэцэцэрлэгт хүрээлэнгийн оронд худалдааны төв байгуулах засгийн газрын төлөвлөгөө хотынханы зэвүүцэл төрүүлж, Стамбулд олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв.