Өнөөдөр Женевт ОХУ,АНУ-ын дипломат ажилтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ. ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, Геннадий Гатилов нар Орос улсыг хэлэлцээнд төлөөлөх юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, Төрийн нарийн бичгийн туслахын үүрэг гүйцэтгэгч Элизабет Жонс нар АНУ-ыг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеффери Фельдман, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нар НҮБ-ыг төлөөлөх юм.

Гатиловын хэлснээр Женевийн уулзалтын зорилго Сирийн байдлын зохицуулалтад туслах олон улсын бага хурлын зохион байгуулалтыг уялдуулан зохицуулах ба оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцэхэд оршино. Энэ оны 5-р сарын эхээр ОХУ АНУ-ын Гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн Сергей Лавров, Жон Керри нар өнгөрсөн онд Женевэд хийсэн уулзалтын үргэлжлэл болгон сирийн асуудлаар шинэ бага хурлыг зарлан хуралдуулахыг санаачилсан билээ.

Тэд Башар Асадын засгийн газрын ч, сөрөг хүчний ч төлөөлөгчдийг бага хуралд оролцохыг урихаар тохиролцсон байна. Эхлээд бага хурлыг 5-р сарыг дуустал зарлан хуралдуулахаар товлосон. Гэвч арга хэмжээний өдөр хугацааг өнөө болтол тогтоогоогүй.

Сирийн засгийн газар бага хуралд оролцоход бэлэн байгаагаа батлав. Башар Асад огцортол, ливаны «Хезболла» хөдөлгөөний гишүүд Сирид өнөөгийн дэглэмийн талд байлдан дайтахаа больтол бага хуралд оролцохгүй гэж Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний Үндэсний эвслийн төлөөлөгчид мэдэгджээ.