Өнөөдөр «Маллиет» сонины мэдээлснээр Туркийн эмч нарын холбооны тэргүүн Беязит Ильхан эдгээр тоо баримтыг дурдав. Тэрээр аюулгүй байдлын хүчний ажиллагааг «цагдаагийн зэрлэг ажиллагаа» хэмээн тодорхойлов. Ийм ажиллагаа туркийн томоохон гурван хотод явуулж байна гэж Ильхан мэдээлжээ.Гэвч цагдаагийн хүчин учир үндэсгүй хүч хэрэглэж байна гэсэн зарим гэрчлэл хуурамч байна. Хэрэглэгчид тэдгээрийг олон нийттэй харилцах сүлжээнд гаргаж байна. Хотуудад анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд шархдсан бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өнөөдөр Албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд ажил хаях юм. Өнөө орой эрх баригчид ба цагдаагийн хучний эсрэг тэмцэл хөдөлгөөн үргэлжлэнэ.Эдүгээ 2000 орчим хүнийг саатуулаад байна.