НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн санаачилгаар байгуулсан Сири улсад гэмт хэргийг мөрдөн байцаах комисс тус улсад химийн зэвсэг хязгаарлагдмал хэмжээгэр хэрэглэсэн гэж тааварлах бүрэн үндэстэй байна гэж өнөөдөр Ройтер агентлаг комиссын илтгэлээс иш татан мэдээллээ.

Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талаас химийн зэвсэг дөрвөн удаа хэрэглэснийг нотлох баримтууд шинжээчдэд байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Үүний хамт засгийн газрын цэргээс химийн зэвсэг хэрэглэснийг олонхи гэрчилгээ баримт харуулж байна. Сирийн цэрэг болон сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд мөргөлдөөний явцад цэргийн гэмт хэрэг үйлдэж байгааг шинжээчид тэмдэглэжээ. Илтгэл хохирогсод ба эмнэлгийн ажилтнууд болон өөр гэрч этгээдүүдийн гэрчлэлийг үндэслэснийг мэдээлэлд тэмдэглэжээ.