Умард Солонгос нь Йонбений цөмийн гол объкетын зэвсгийн плутоний үйлдвэрлэлийн ажлыг сэргээхэд бэлэн боллоо. Энэ нь Солонгосын хойгийн зургаан талт хэлэлцээрийг сэргээх оролдлогуудыг хүндрүүлж мэднэ. Энэ тухай “Йонхап” агентлаг Донс Хопкинсын нэрэмжит америк-солонгосын хүрээлэнгийн тайланг иш татан уламжилжээ.

Шинжээчдийн ярьснаар, тогоог 1,2 сарын дараа ашиглалтанд оруулж магадгүй байна. Гэхдээ мэргэжилтэнүүд БНАСАУ нь тогооны тэжээлийн голыг цэнэглэх шинэ түлштэй эсэхийг мэдэхгүй байна.

Хиймэл дагуулын сүүлийн үеийн зургууд нь Умард Солонгосыг таван мегаваттын хийн графитын тогоог идэвхжүүлэхэд “нилээд дэвшилд” хүрээд байгааг харуулж байгаа юм. Уг тогоог 2007 онд Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийн хүрээнд түр зогсоосон.