Орчин үеийн солонгосын улс төрийн амьдралд Америкаас авсан бусад улс төрийн уламжлалуудын нэгэн адил уламжлал бас бий. Ээлжит ерөнхийлөгч ажиллаад 100 өдөр болсны дараа Солонгост үнэлэлт дүгнэлт өгдөг ёстой. Тиймээс ийм шалтгаар олон нийтийн санал асуулгуудыг явуулдаг бөгөөд үүгээрээ төрийн тэргүүний чансааг тодорхойлдог.

Пак Кын Хе ч мөн үүний гадна үлдсэнгүй. 6-р сарын эхэнд түүнийг Өмнөд солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоны 100 дахь өдөр болсон. Энэ шалтгаанаар солонгосын Геллапа хүрээлэн нийгмийн санал асуулга явуулав. Санал асуулгын дүн Пак Кын Хег ерөнхийлөгчийн албан тушаалд солонгосчуудын 52 % нь дэмжив. Энэ бол муугүй үзүүлэлт.Гэхдээ хосгүй биш.

Өнөөх Геллапын хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар ерөнхийлөгч Ким Дэ Жуныг удирдагчаар сонсгогдсны 100 хоногийн дараа тэрнийг  иргэдийн 62 % дэмжиж байжээ. Тэгвэл хамгийн дээд амжилтыг 1993 онд одоо мартагдах болсон ерөнхийлөгч Ким Ён Сам авч байсан бөгөөд тэр санал асуулгад оролцогчдын 82 % саналыг авч байжээ. Тэгвэл Пак Кын Хегийн өмнөх ерөнхийлөгч Ли Мен Бак 2008 онд төрийн тэргүүнээр ажиллаад 100 хоногийн дараа санал асуулгад оролцогсдын дөнгөж 21 хувийн саналыг авч байжээ.

Пак Кын Хегийн ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 өдөр амаргүй байсан. Энэ нь хамгийн их сөргөлдөөнтэй тулгарч байсан үе бөгөөд 3-р сард эхлэж, 4-р сарын сүүл хүртэл үргэлжилсэн Умард Солонгостой холбоотой ээлжит хямрал байв. Энэхүү хямралыг умард солонгосын удирдлагууд чухамдаа Пак Кын Хег шалгах зорилгоор зохион байгуулж байсан гэдгийг үгүйсгэхийн аргагүй юм. Шалгалтыг харин муугүй давсан.

Өөр нэг чухал үйл явдал бол Пак Кын Хегийн АНУ-д хийсэн айлчлал. Уламжлалын дагуу, Өмнөд солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь гадаад орнууд руу хийх анхны айлчлалаа чухамхүү Вашингтон руу хийдэг. АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээр нь бүхэлдээ амжилттай явагдсан бөгөөд айлчлал Пак Кын Хегийн нэр хүндийг нилээд бэхжүүлсэн.

Пак Кын Хе нь сонгуулийн хөтөлбөрийнхөө нийгмийн салбарын шинэчлэлд маш их ач холбогдол өгч байдгаа харуулсан. Тэр ерөнхийлөгчөөр ажиллах болсон эхний долоон хоногоос л нийгмийн хангамжийн салбарыг эрс өргөтгөх идэвхтэй ажлыг эхлүүлсэн.Чухамдаа Өмнөд Солонгос нь нийгмийн улс болж хувирч эхлээд байгаа бөгөөд хэрвээ одоогийн хандлагууд нь цаашид үргэлжлэх юм бол Хойд Европын нийгмийн орнуудтай адил төстэй болох юм.

Ер нь бол ардчилсан нийгмийн загварын ийм хандлага солонгосчуудын хувьд онцлог шинж тэмдэгтэй бөгөөд тийм хандлага ч илэрч байгаа. Гэхдээ Пак Кын Хегийн засгийн эрхэнд ирэх үед нилээд эрчимжсэн.

Үүнийг бас уналт тойрсонгүй. Солонгосчуудын ихэнх нь мэргэжилтэнүүд болон энгийн иргэд нь тус улсын Умард солонгостой хямралын харилцаатай үеийн Кэсоны аж үйлдвэрийн бүсийн асуудлын тухайд Пак Кын Хег илүү хатуу бодлого явуулсан гэж шүүмжилж байна. Тэрээр умардынхан өөрийн ажилдчыг тэндээс гаргасны дараа, өмнөдийн ажилтануудыг тэндээс гаргах шийдвэр гаргасан.

Энэ шийдвэр нь Пхеньяны гаргасан шийдвэрт адил тэгш хариу өгсөн харагдах боловч, практик дээр бүсэд хэвийн ажиллагааг сэргээхэд нэмэлт саад бэрхшээл учруулж буй юм. Ингэхдээ одоо үүнийг сэргээх нь бололцоотой эсэх нь эргэлзээтэй байна.

Пак Кын Хегийн АНУ-д хийсэн айлчлалыг тулгадмсан асуудал тойрсонгүй . Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Чхан Чжун бэлгийн гаж донтон байжээ. Энэ нь нотлогдсон. Ерөнхийлөгчийн засаг захиргааг энэ явдлыг гэм буруутанг шууд хатуу шийтгээгүйн төлөө шүүмжилж байна.

Нийгмийн хангамжийн эрүүл системийг нэвтрүүлэх нь олон тооны тулгамдсан асуудлыг дагуулах боломжгүй юм. Энд нийгмийн хүчтэй хувьслын тухай яригдаж байна. Ер нь бол солонгосын хэвлэлүүдийн идэвхтэй бичиж байгаа эдгээр тулгамдсан асуудлуудыг Пак Кын Хегийн нэртэй холбохгуй байна.

Ингээд чухамдаа солонгосын сонгогчийн үзэж байгаагаар, Пак Кын Хе нь ерөнхийлөгчөөр 100 хоног ажиллахдаа онцгой амжилт ч үгүй, мэдэгдэхүйц уналт ч ажиглагдсангүй. Тиймээс түүнд тавих дүн “дундад“ ойртож байна. Ли Мен Бакаас л илүү. Гэхдээ Ким Дэ Жун болон Ким Ён Самаас муу.