АНУ,Япон хоёр БНХАУ-ын дарга Си Зиньпинд нэг ёсны бэлэг бэлдэв. Хятадын удирдагч Калифорниас явснаас хойш нэг өдөр өнгөрсний дараа эдгээр хоёр улс цэргийн сургууль явуулж эхлэнэ. Хятадын талаас мөн сургуулийг хойшлуулах хүсэлт тавьсан аж. Вашингтон,Токио хоёр Бээжингийн саналыг тоомсорлохгүй байна. Бээжингээс хариуд арга хэмжээ авах нь дамжиггүй. Си Зиньпин АНУ-д хийсэн айлчлалтай нь холбоотой зохисгүй үйл явдлыг тоохгүй байж чадахгүй.

6-р сарын 7,8 өдрүүдэд Калифорнид БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар бие биеэндээ найрсаг хандах бололтой. Харин бүр 6-р сарын 10-нд америкийн ба японы десант цэрэг хожмын дайсны эзлэж мэдэх аралд буух арга ажиллагааг Токиогийн хүсэлтээр сургуулилж эхлэнэ.Сургууль хятадын сэлэмийн эсрэг япон-америкийн бамбай бий болгох тов тодорхой зорилготой.

Зүүн Хятадын тэнгисийн арлуудыг хамгаалах асуудал Япон улсыг түгшүүлж байна. Хятад улс Дяоюйдао (Сенкаку) арлуудын ойролцоо эргүүлийн хөлөг онгоцууд ба нисэх хүчнийхээ үйл ажиллагааг идэвхжүүлэв. Эдгээр арал Японы хяналтад байгаа хийгээд нутаг дэвсгэрий нь хууль бусаар эзлэгдсэн нэг хэсэг хэмээн хятадын тал үзэж байна.Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин хэлэхдээ

«Сүүлийн үед Хятад АНУ-ын хоорондын харилцаа нэлээд хурцдав. Энэ нь Хятад улс эргэн тойрны тэнгисүүдэд нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотой. АНУ ч Зүүн Азид эдийн засгийн ба стратегийн ашиг сонирхолтой байна. Тус улс холбоотнууд юуны түрүүнд Японтой хэлхээ холбоогоо бэхжүүлж байна.

Япон Хятад улстай сөргөлдөж байгаа бөгөөд АНУ-аас энэ талаар дэмжлэг авахыг хичээж байна.Эд бүхэн түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх уршигтай. Саяхан АНУ, Япон хоёр аюулгүй байдлыг харилцан хангах гэрээгээ бэхжүүлэхээр шийдвэрлсэн нь үүний нэгэн илрэл болсон. Хятад мөн шийдвэрийг эрс эсэргүүцэв. Хятад, АНУ-ын хоорондын харилцаа хурцдаж байна» гэв.

Калифорнид япон-америкийн цэргийн сургуулийг болиулах тухай хятадын хүсэлтийг анхааралгүй өнгөрөөх нь бүр өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорхой боллоо. Сингапурт «Шангри-Ла яриа хэлцээ» гэгч форум дээр АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел Дяойдао олтриг Япон улстай байгуулсан аюулгүй байдлын гэрээний үйл ажиллагаанд хамрагдахыг батлав. Гэрээгээр Вашингтон зэвсэгт мөргөлдөөн гарсан үед холбоотноо хамгаалах үүрэг авсан юм.

Си Зиньпин Барак Обаматой уулзахдаа эл сэдвийг заавал хөндөхийг Токио ойлгож байна. Иймээс хятадын удирдагачийг урьдчилан дайрч, нөгөө талыг давуутай болгохыг оролдсон байх. Япон улс Сенкаку, Дяоюйдаогийн статусыг хэлэлцэх гээгүйг өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида мэдэгдлээ. Хойшлуулаж болохүйц нутаг дэвсгэрийн асуудал үгүй гэж тэрээр мэдэгджээ.

Бээжин энэ асуудлаар хэлэлцээ хийхийг шаардаж байгаа боловч одоо түүнийг шийдвэрлэж үл болохыг ойлгож байна. Оросын олонхи улс төр судлаачийн байр суурь адил төстэй байна. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков хэлэхдээ

«Сөргөлдөхөөс зайлсхийж, харилцааг сэргээх шаардлага гарсан нь тодорхой зүйл. Мэдээжээр хоёр тал хоёулаа тэгэх ёстой. Нутаг дэвсгэрийн асуудлыг хойч үеийнхэнд үлдээхийг санаачилсан Дэн Сяопины гэрээст буцах хэрэгтэй. Миний бодоход энэ асуудлыг практик хэрэг дээр шийдвэрлэж эхлэх цаг болоогүй» гэв.

Мэдээжээр хятадын талаас япон-америкийн цэргийн сургуулийн хариуд зохих арга хэмжээ авна. Мөн сургууль явуулахгүй тухай хүсэлт нь хятадын дипломат ажиллагаанд урьд өмнө үзэгдээгүй явдал болсон. Японы ба америкийн десантын цэрэг Калифорнид арлыг хожмын дайсан гэгчээс чөлөөлөх үед Хятад улс Дяоюйдао олтриг орчимд сүр хүчээ үзүүлж болзошгүй. Сүүлийн үед Хятад тэгж дадаж дассан байна.