1973 оноос хойш Саран дээр байгаа «Сарнаа явагч-2 зөвлөлтийн аппаратыг «Сотбис» дуудлага худалдааны хүрээнд худалдснаас хойш энэ онд 20 жил болж байна. Сансрын дурсгалыг цуглуулагч НАСА агентлагийн сансрын нисгэгчийн хүү 2008 онд ОУСС-д очоод ирсэн Ричард Гэрриотт 20 жилийн турш түүнийг өмлөх эрхийн баримт бичигтэй хэвээр байна.

Урьд өмнө дуудлага худалдааны түүхэнд ийм үйл явдал болоогүй байсан. 1993 оны 12-р сароын 11-нд нью-йоркийн худалдаа дан ганц сансрын сэдэвтэй байжээ. Юрий Гагарины нислэгээс 20 өдрийн өмнө сансарт нислэг хийсэн «Иван Иванович» хүний загвар,сансрын нисгэгч Евгений Леоновын спортын хувцас, «Союз» сансрын хөлгийн буулгах аппарат, тойрог замд явуулсан захидлууд, тусгай шатар, зөвлөлтийн «Сар 16» станцын Сарнаас авчирсан гурван чулуун зэргийг үнэ дуудан худалдсан юм.

Ингээд «Сар-21» эх тавцан бүхий Сарнаа явагч-2 68500 доллароор худалдагдажээ. Дээрх хоёр багаж дэлхийд ердөө буцахгүй учир тэдгээрийг өмчлөх эрхийн баримт бичгийг л худалдахаар тохиролцсон билээ. Ричард Гэрриот өмчлөх зөвшөөрлийн бичгийг гэртээ хананд өлгөсэн байна.

Ямар учраас Сарнаа явагч-2 зохион бүтээсэн Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл түүнийг худалдсан бэ? Үнэн хэрэг дээр «Сар-17» бүхий Сарнаа явагч-1 худалдсан, Сарнаа явагч 2 сертификатад буруу дурдагдсан гэж Сарнаа явагчийн операторч, сансрын техникийн гавьяат туршигч Вячеслав Довгань мэдээлэв.

Тийм байж болно. Гэвч гадаадын иргэн Саран дээр байгаа оросын аппаратыг өмчлөх эрхтэй болжээ.Мөн эрхийг буцааж авахыг Орос улс оролдох уу? Оросын ШУА-ийн Сансрын судлалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Игорь Митрофанов хэлэхдээ

«Хэн ямар үндсэн дээр худалдасныг ойлгох хэрэгтэй. Тэгээд худалдсан явдлаар маргалдаж болно. Ямр ч байсан худдалдагч л буруутан юм» гэлээ.

Асуудлыг дан Сарнаа явагчаар хязгаарлахгүй байж болно. Худалдсан эд хогшилын ядаж нэг хэсгийг буцааж авах хэрэгтэй юу? Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зелёный тайлбарлан хэлэхдээ

«Эдгээр сансрын дурсгалт зүйлийг худалдан авч буцаамаар байна. Нөгөө талаас тэдгээр нь зөвлөлтийн сансар судлалын амжилтыг сурталчлахад тус дөхөм үзүүлж байна. Жишээ нь Тулуз дахь «Сансрын хот» музейд манай пүүсүүдээс худалдан авсан олон эдлэлийг дэлгэн тавьжээ. Манайд байхгүй үзмэрүүд энд байх нь ямар учиртай вэ гэж эхлээд гайхан асуулаа. Гэсэн ч францын олон мянган сурагч музейд ирж, манайд хийж үйлдвэрлэсэн эдлэлийг сонирхож үзэж байгаа нь бидэнд тустайг хожим ойлгосон» гэлээ.

1993 он Орос улсын хувьд маш хүнд түувэгтэй байсныг мартах ёсгүй.Энэ нь ЗХУ дөнгөж тарж бутрасан үе байсан. Олон эрдэмтэн ажилгүй болж, бусад нь олон сарын турш цалинггүй ажиллаж байв.Энэ нь Сарнаа явагчийн зохион бүтээсэн Лавочкины нэрэмжит үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэлд ч хамаатай. Худалдаж олсон хөрөнгөөр эрдэмтдийг дэмжсэн нь ашиг тустай үйл хэрэг болсон байх.