Дэлхийн томоохон супер дуран авайн 30 метр голчлолтой толь үйлдвэрлэж эхлэсэн тухай өнөөдөр Японы Үндэсний одон орны оргил зарлан мэдээллээ. Түүнийг Гавай аралд Мауна-Кеа нуруунд угсран байрлуулах юм. Түүнчлэн АНУ,Канад, Хятад, Энэтхэг зэрэг улс түүний үйлдвэрлэлд оролцоно. Ирэх санхүүгийн жилд үйлдвэрлэж эхлэж, 2021 онд дуусах юм. Японы 8 метр голчлолтой «Субару» дуран авай Мауна-Кеа нуруунд байна. Шинэ дуран авай гэрэл төвлөрүүлэх талаар 14 дахин, тэнгэрийн биетийг илрүүлэх чадвараараа түүнээс 200 дахин илүү өргөн боломжтой байна. Түүнчлэн дуран авай Нарны системийн өөр гарагийг судлах тухайлбал тэнд амьдрал бий болоход туслах нөхцөлийг эрэх юм. Шинэ дуран авайн үйлдвэрлэлд 15 тэрбум иен буюу барагцаалбал 150 сая доллар зарцуулахаар төлөвлөжээ. Япон улс энэ зарлагын дөрөвний нэгийг даах юм.