Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оклахома муж улс хар салхи, үерт нэрвэгдсний уршгаар 18 хүн тэдний дотор 6 хүүхэд амь үрэгдсэн тухай орон нутгийн удирдлагын төлөөлөгчид мэдээлэв. Амь насаа алдсан 7 хүний нэр усыг одоогоор тогтоогоогүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оклахома муж улсад аадар бороо орж, хүчтэй салхи салхилсний уршгаар бүс нутагт хүчитэй хар салхи ахин үүсэв. Одоогоос нэг долоо хоногийн өмнө Оклахома, Канзас, Айова муж улсууд хүчитэй хар салхинд бараг 40 удаа нэрвэгдсний улмаас 24 хүн эндэв.