ОХУ,ЕХ-ны хоорондын энергийн асуудлаархи яриа хэлэлцээний амжилт ашиг сонирхолоо харилцан харгалзаж  үзэх, бизнесийн холын хараатай бодлого чухал байгаагаас шууд хамаарагдаж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Орос улс-ЕХ дээд хэмжээний уулзалтын бүгд хуралдааныг нээж хэллээ. Орос улс, ЕХ хоёр энергийн салбарт зүй ёсны түншүүд болсон гэж тэрээр тэмдэглэв. Түүнчлэн хоёр тал тулгуур шинэ хэлэлцээрийг бэлтгэх ажлаа аль болох ахар богино хугацаанд хийж дуусгахыг сонирхож байна гэж Владимир Путин онцложээ. Түүний хэлснээр «мүн сэдэвт гойд анхаарал тавьбал зохино». ОХУ, ЕХ-ны хоорондын түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн 20 жилийн ой 2014 онд болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дурдав.