Германы Пассау хотын зүүн-өмнөд хэсэгт ус үерлэсний улмаас усны түвшин 15-р зуунаас хойш ажиглагдаж байгаагүй түвшинд хүрчээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Хотын ихэнх дүүргүүдэд зөвхөн усаар хүрч болох болоод байна. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Бүс нутагт хэдхэн өдрийн дотор хур тундас хэмжээ хоер сарын нормтой тэнцэхээр оржээ.

Хөрш Чехийн эрх баригчид мэдэгдэхдээ, усан цахилгаан станцын даралтыг бууруулж, нийслэл хот руу маш их хэмжээний ус тавихаас аргагуй болсон гэжээ. Галынхан болон цэргийнхэн хотын системийг Прага хотыг усанд автахаас идэвхтэй хамгаалж байна. Яг одоо Чехид үерийн улмаас долоон хүн амь үрэгдээд байна гэж “Интерфакс” агентлаг уламжлав.