Дэлхийн 60 гаруй орон даваа гаригт Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Их Британи, Франц болон ХБНГУ энэхүү гэрээнд гарын үсгээ зуржээ. АНУ, БНХАУ,ОХУ  уг гэрээнд гарын үсэг зураагүй юм. НҮБ-ын гишүүн тавин орон уг гэрээг батлах юм бол гэрээ нь хүчин төгөлдөр болох юм.

Өмнө нь уг гэрээг НҮБ-ын ЕА 4-р сарын 2-нд батласан. Олон улсын зэвсгийн худалдааны гэрээг дэмжиж 154 орон санал өгсөн бөгөөд Иран, БНАСАУ, Сири улс  эсрэг санал өгсөн. Мөн 23 орон, тухайлбал, ОХУ, Белорус, Болив, Венесуэл, Хятад, Куба улсууд  түдгэлзсэн байна.

Өмнө нь ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, “гэрээний олон заалтууд  эргэлзээтэй, асуултууд төрүүлж байгаа бөгөөд нэмэлт боловсруулалт хийх шаардлагатай байна.Үүний дараа манай улс уг гэрээнд нэгдэн орох нь зүйд нийцэж байгаа тухай байр суурийг тодорхойлох юм”.

Иран, Сири болон БНАСАУ уг баримт бичиг нь зэвсгийн гол экспортлогчдод өөрийн болзолуудыг тулгаж байна гэж үзэж байгаа ажээ.