Өнгөрсөн долоо хоногоос үргэлжилж байгаа Туркийн засгийн газрын эсрэг жагсаалууд  улс даяар биш, харин хэдэн том хотуудыг хамарч байна. Энэ тухай даваа гаригийн үдэш мароккийн нийслэл хотод Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тус улсад “эсэргүүцлийн жагсаалууд гарсан үеэс тайван болсон” гэжээ. Түүнчлэн ерөнхий сайд хэлэхдээ, засгийн газрын эсрэг жагсаалуудуудын ард “сонгуульд ялагдсан хүмүүс зогсч байгаа”гэжээ. Тэрээр Туркийн байдал “хэвийн үйл ажиллагаатай болж байна ” гэж батлан хэлээд, Хойд Африкийн орнуудаар айчилсныхаа дараа бий болоод байгаа “тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.