Хятадын Зилинь тосгоны шувууны ферм дээр даваа гаригийн өглөө хүчтэй түймэр гарсны улмаас нэрвэгдэгсдийн тоо 120 хүрээд байна гэж Синьхуа агентлаг уламжлав. Сүүлийн үеийн мэдээгээр, эмгэнэлт явлын улмаас 70 хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Түймэр Хятадын зүүн-хойд хэсгийн Зилинь мужийн Дэхуй тойргийн Зилинь Баоюань /Jilin Baoyuan/ үйлдвэр дээр гарчээ. Түймэр гарч эхлэхэд үйлдвэрийн шувуу нядлагааны нэгэн байранд 300 орчим ажилчид түймэрт боогджээ.Гэрчүүдийн мэдээлснээр, тэр үед байр нь цоожтой байжээ. Шатаж байгаа байрнаас 100 орчим хүн өөрсөдөө гарчээ.

Урьдчилсан таамгаар, түймрийн гол шалтгаан нь шингэн аммиак шүүрсний улмаас дэлбэрэлт гарсан байж болзошгүй. Эмгнэлт явдлыг гэрчүүд уламжлахдаа, түймэр гарахын өмнө хүчтэй дэлбэрэлт гарсан гэжээ. 2009 онд байгуулагдсан Jilin Baoyuan компанид 1200 орчим хүн ажилладаг. Засгийн газрын комисс эмгэнэлт явдлыг мөрдөх ажлыг эхлүүлээд байна.