Саудын Аравын хан хүү Фахд аль-Сауд /Fahd al-Saud/ нь парисын Диснейленд цэцэрлэгт хүрээлэнд зугаа цэнгэлд 15 сая орчим евро заржээ. Энэ тухай францын ХМХ-үүд уламжилжээ. Диснейлендэд аль-Сауд сургууль төгсч диплом авснаа тэмдэглэхээр шийдсэн аж. 5-р сарын 22-24-ны өдрүүдэд тэр өөртөө болон бусад жаран зочдод зориулан цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсгүүдийг бүтнээр нь нөөцнд авчээ. Ингэхдээ тэр өдөрт нь тусгай талбайнууд, үдэш хаасны дараа болон өглөөд нээгдэх хүртэл цаг авчээ. ХМХ-ийн уламжилж байгаагаар, өндөр зочинд зориулан костюм бүхий тусгай шоу тоглолтууд, жүжиг болон гэрэл зургийн сесийг зохион байгуулжээ.