Москвад “Универсиада-2013” оюутны спортын наадмын галт бамбарын 17 дахь шатны буухиа Олимпийн “Лужники” стадионд даваа гаригт өндөрлөв. Дэлхийн зуны XXVII “Универсиада-2013” нь 7-р сарын 6-17-ны өдрүүдэд Казань хотод явагдана. Буухиа нь нийт 40 шаттай явагдах бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн нэртэй тамирчид оролцсоны дотор Николай Носов, Светлана Мастеркова, Карина Азнавурян, Анатолий Старостин, Людмила Кондратьева, Ольга Капранова, Алия Мустафин, Анастасия Давыдова болон Руслан Нигматулин нар юм. Эхний галт бамабрын шатанд олимпийн аврага Николай Гуляев бамбарыг авч явсан бол сүүлийнхийг Сергей Клюгин авч явсан.Москва Универсиадын бамбарыг хүлээн авсан 17 дахь хот болсон. Дараагийн хот бол Пермь юм.