Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас залгамжлагчаа Өрөндийн орнуудад нэртэй, гэхдээ эх орондоо шүүмжлэгддэг Салам Фаядуг сонгов. Өнгөрсөн ням гаригт тэр Палестины их сургуулийн ректор Рами Хамдаллег шинэ засгийн газрыг бүрдүүлж, удирдах саналыг тавьсан гэж РИАНовости агентлаг уламжлав. Аббас шинэ томилгооны тухай зарлахдаа, лалын сөрөг хүчний талтай гурван сарын хугацаанд нэгдсэн засгийн газар байгуулах тухай тохиролцсон тухайгаа мэдэгдэв. Энэ нь Иордан голын Баруун эргийн сайд нарын танхим болон “ХАМАС” хөдөлгөөний хяналт дор байдаг Газын зурвасын захиргааг солих ёстой юм. Рами Хамдалла нь 55 настай өөрийн төрөлх хот Наблусын “Ан-Наджах” их сургуулийг тэргүүлж байсан төдийгүй Палестины Сонгуулийн төв хорооны нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Тэрээр хэл шинжлэлийн мэргэжилтэй, Их Британьд суралцаж байсан бөгөөд түүний өмнөх Фаядын нэгэн адил нэг ч палестины хөдөлгөөнтэй холбоогүй байсан аж. Фаяд нь 4 сарын дунд үед огцорсон бөгөөд хирнэ одоо болтол ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байна.