Хятад улсад ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн 3-р Бүгд хуралд идэвхтэй бэлтгэж эхлэв. Үүгээр нийгэм-эдийн засгийн салбарыг шинэчлэх тухай шинэ багц баримт бичгүүдийг сайшаан дэмжих төлөвтэй байна. Нөгөөтэйгүр, үзлэ суртлын салбарт ямар нэгэн шинэ зоригтой шинэчлэл гарахгуй нь бололтой. Харин ч бүр эсрэгээр, “тав дахь үеийнхний” удирдагчдын ардчлалын найдвар хараахан итгэл хүлээлгээгүй байна гэж Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев ярьж байна. Хятадын дөрөв дэхь үеийн удирдагчид нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн янз бүрийн гаж буруу болон сөргөлдөөнүүдийг намжаах гэсэн эрмэлзлээр тодорхойлогдож байсан. Эрх баригчид нийгмийн хэт хурцадмал байдлыг бууруулах аргуудыг эрэлхийлж, нийгмийн шүтэлцээг байгуулахыг зорьсон. Зарим улстөрчид болгоомжтой, намдуу “зүүний эргүүлэг” хийх тухай бичиж байжээ. Үүнийг бэлэгдлийн чанартай түвшинд Ху Зиньтао “хувьсгалын ариун шүтээн” Хэбэй мужийн Сибайпо тосгонд очихдоо анх удаа нийтэд товч хэдэн үгээр хэлсэн.

Тэгвэл үүний эсрэг 2012 оны эцсээр 2013 оны эхээр Си Зиньпинийг засгийн ирэхэд уур амьсгал Дэн Сяопины үеийн алдартай 1992 оны “өмнө зүгийн аялал”руу буцаж ирсэн байв. Тэр үед 1989 оны хавар-зуны Тяньамьмэний үйл явдлын дараа эдийн засгийн либералчлал бүр уналтын байдалд орсон байв. Өнгөрсөн жил “Чунцины загвар” хийгээд түүний санаачлагч Бо Силайн улс төрийн карьер сүйрсэн явдал нь хятадын “зүүнийхний”хувьд том цохилт болсон. Энэ нь улстөрийн дотоод бодлогод, дэд бүтэц болон улстөрийн системийн шинэчлэлд хүчтэй эргэлт гарах хүлээлтүүдийг төрүүлсэн.

Эдгээр хүлээлтүүдээс одоогоор нэг нь ч гараагүй байна. Харин ч бүр эсрэгээр улс төр судлаачид ярихдаа, сүүлийн хэдэн долоо хоног бид авилгатай тэмцэх ээлжит кампанит ажлын болон түшмэдүүд, төрийн албан хаагчдын ёс суртахууны доголдолууд, төдийгүй үзэл суртлын салбарын хяналтыг чангатгах хандлагуудын гэрчүүд болоод байна гэжээ. “ЗХУКН-ын сүйрлээс сургамж авах” тухай аль болох олонтоо ярих болжээ. Албан ёсны хэвлэлд “үндсэн хуулизмын” талаар “капиталист нийгмийн” үзэл суртлынх хувьд шүүмжлэл их байна. Энд бас “ярих хэрэггүй долоон зүйлийн” талаар нэгэн яриа гарчээ. Энэ нь мэтгэлцээн хийх хориотой сэдвүүдийн тухай юм. Үүнд :нийтлэг хүн төрөлхтөний үнэт зүйлс, чөлөөт хэвлэл, иргэний эрх, ХКН- ын түүхэн алдаанууд, кумын капитализм, шүүхийн хараат засаглал.

Энэ бүгд нь тусгай хэсгүүд биш, харин шинэ удирдлагын тодорхой чиг шугам бөгөөд тус улсын нийгэм-улс төрийн амьдралд цаашид нэвтрүүлэхийг хориглоно. Ингэхдээ хамгийн гол нь ХКН-ын гарт үг дуугуй халдгалагдах монополь эрх харагдаж буй юм. Тэгээд ч ХКН- ын гарт шинэчлэлийг явуулж, нийгмийг хөгжүүлэх “өдрийн хэлэлцэх асуудлыг бүрдүүлэх эрх” хадгалагдаж байна.

Гэхдээ шинжээчдийн орчинд эрх баригчдын дээд зиндаанд болж байгаа зүйлүүдээс өөрийг илүүд үзэх нь байдаг. Тухайлбал, үзэл суртлын зүүний нөлөө нь эдийн засгийн либералчлалын шинэ шатыг хөнгөвчилэх ёстой гэх хувилбар бий. Либералчлал нь төрийн санхүү болон мөнгөний эргэлт, газрын ашиглалт, үйлдвэрийн хүчин зүйлүүдийн үнэлгээнд дахин үнэлгээ хийх, захиргаан үйл ажиллагаа явуулах, ашиг орлогыг хуваарилах систем, бүртгэлийн хүрээлэн болон зарим бусад салбаруудыг хөндөх ёстой. Нилээд хэдэн эх сурвалжуудын мэдээлснээр, эдгээр салбаруудад шинэчлэл хийх асуудлаар III Бүгд хурлын өмнө нилээд хэдэн өндөр албан тушаалын шинжээчид орсон бүлгүүд яам, тусгай газруудад баримтын шалгалт хийхээр бэлтгэж байна. Энэ утгаараа Дэний улстөрийн эдийн засгийн либералчлалын салбарын зоригтой алхмууд нь Си Зиньпин болон Ли Кэцян нарын бараа таваарын шинж чанарын чухал тэмдэг болж мэдэх юм. Ийм юм болох эсэх нь ойрын үед харагдана.