Олон улсын цөмийн энергийн байгууллага – МАГАТЭ нь Ираны одоогийн байгаа цөмийн энергийг энхийн зорилготой гэж баталгаа өгөх боломжгүй аж. Энэ тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юкия Амано МАГАТЭгийн удирдах зөвлөлийн чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Түүний ярьснаар, “Ирантай яриа хэлэлцээрт одоо болтол ямарч дэвшил гараагүй” бөгөөд талууд яриа хэлэлцээрээр “тойроод явдаг”. Юкия Амано хэлэхдээ, Иран нь центрфугийнхээ тоог нэмэгдүүлж, уран баяжуулалтынхаа нийт хэмжээг нэмэгдүүлснээр МАГАТЭ болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж байгаа. Тэрээр Иранаас агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд ашиглаж байж болзошгүй, Парчин дахь цэргийн объект руу нэвтрэх боломж олгохыг шаардсан. Тэр тэмдэглэхдээ, Агентлаг нь цөмийн тогоонд хүнд усаар судалгаа хийж байгаа талаар сонирхож байна гэжээ.