АНД бүс нутагт ПДХ системийг нэг талыг барин дэлгэрүүлж байна.Үүнд ОХУ түгшиж байна. Учир нь энд стратегийн үндсэн тэнцвэр алдагдаж байгаа болон хүчний туйлжилт болзошгүй тухай яригдаж байна. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны дэд сайд Анатолий Антонов Азийн аюулгүй байдлын асуудлаар явуулсан олон улсын бага хурал дээр мэдэгдсэн.

Пуужингуудын эрсдэлүүд болон заналхийллүүдийг олон талт үндсэн дээр, тухайлбал, бүс нутгийн чуулгануудын хүрээнд үнэлж дүгнэх нь үр ашигтай байх болно гэж Москва үзэж байна. АНД бүсэд ПДХС-ийг хэрвээ байх бол ямар зорилгоор байгуулах ёстой юм бэ? Бас хэрэггүй ч байж мэднэ. Эдгээр нь зөвхөн нийтийн мэтгэлцээний дараа л тодорхой болно. Ингэхдээ пуужингийн заналхийллүүдэд хамт олноороо хариулах ёстой юм. ПДХ чадавх нь тунхаглаж байгаа өнөөх зорилтуудтай адил тэнцүү байх ёстой юм гэж Антон Антонов мэдэгдэв.

Өнөөдөр АНУ нь нэг талыг барин АНД бүсэд өөрийн ПДХ системийг дэлгэрүүлж байна. 26 хүчтэй пуужин эсэргүүцэгч дээр нэмж тэд Аялска дээр 14 амдан тосох газрын пуужин байрлуулаад байна. Тэд мөн Японд радиолакаторын тагнах 2 дахь станцыг байрлуулах төлөвтэй байгаа бөгөөд Өмнөд солонгосын пуужингийн чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Орос улс бүс нутагт ийм төрлийн стратегийн тэнцвэрийн зөрчил гарч байгаад түгшиж байна. Манай улсын байр суурийг Хятад улс хуваалцаж байна. Түүнчлэн Москва болон Бээжин нь Америк болон тэдний түншүүд болох Япон, Өмнөд солонгосын тунхаглаад байгаа ПДХ системийг байгуулах зорилготой санал нийлэхгүй байна. Тэдний үзэж байгаагаар, энэ нь зөвхөн БНАСАУ-ын цөмийн заналхийллийг тэглэхийн тулд гэж байгаа боловч, угтаа огт тийм биш гэж нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ийн ярьж байна.

Америкийн ПДХ систем нь чухамдаа Аляскаас Австрали хүртэл бүтэн цагригийг бий болгож буй юм. Цагригт Япон, Өмнөд солонгос, Филиппин орж буй юм. Хятад улс эдгээр хил хязгааруудад анхаарлаа хандуулах нь ойлгомжтой, яагаад гэвэл, тэдний тив хоорондын баллистик пуужингуудын боломж хязгаарлагдмал юм.

АНУ-ын ПДХ системийн ийм маягийн газар зүй нь Хятад улсаас пуужингуудынхаа тоог нэмэгдүүлэх болон тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэхийг шаардана. Түүнчлэн хамтдаа хүчний тэнцэл барих түншийн эрэлхийлэлд хүргэнэ гэж Орос улсын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн штабын дарга асан хурандаа генерал Виктор Есин үзэж байна: «АНУ нь Орос улс, Хятадын цөмийн хүчний чадавхийг бууруулахын тулд даяаршлын ПДХ системийг явуулж байна. Тэд БНАСАУ-ад хүчний тэнцвэргүй хариу бэлтгэж байгаа бөгөөд Хятад улс үүнд мэдээж хэрэг түгшиж байгаа. АНУ-ын эсрэг сөргөлдөхдөө Хятад нь түнш хайж байгаа, ингэхдээ тэд ОХУ ПДХ системд эгдүүцэж байгаа гэдгийг ч мэдэж байгаа».

Өнөөдөр АНУ Япон болон Өмнөд солонгостой хамтдаа ОХУ, Хятадын ашиг сонирхолыг үл тооцолгүй ПДХ системийг байгуулж байна. Тэгээд ч зогсохгүй, тэд бас өөрийн аюулгүй байдлыг бусдын хүчээр хангах гэж оролдоцгоож байна. Ийм дутагдал нь Европын ПДХ системийг байгуулахад бас гарсан. Үүний тухай ОХУ-ын БХЯ-ны дэд сайд Антон Антонов Сингапурт болсон “Шангри-Лагийн харилцан яриа” чуулган дээр хэлсэн юм. Тэр АНД бүс нутагт Европд бий болсон шиг тийм байдлыг гаргахгуй байхыг уриалсан. Эхний алхамын хувьд тэр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ерөнхий зарчмуудын хүрээнд Тунхаг бичиг батлахыг санал болгосон. Уг баримт бичиг нь аюулгүй байдал болон эвслийн гадуур ПДХ системийг байгуулах хуваагдашгүй зарчмыг тусгах ёстой юм.