Орос улсад “Калашников” брендын нэрээр концерн байгуулагдана. Эл байгууллага нь Орос улсын аж үйлдвэрийн хоёр цогцолбор “Ижмаш” болон Ижевскийн механикийн заводыг нэгтгэх юм. Харин алдартай зохион бүтээгч Михаил Калашников энэ санааг дэмжиж байгаа юм. Тэрээр залуу зохион бүтээгчдийг сургахад оролцохоо мэдэгдсэн. Михаил Калашниковын нэрийг ашиглах эрхий бүхий баримт бичгүүдийг домогт зохион бүтээгч “Ижмаш” үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлсэн. Концернд нилээд хэдэн нэгдлүүдийг нэгтгэж, зохион бүтээх товчоог байгуулах болон шинэ тоног төхөөрөмжүүдийг худалдан авах юм. Материаллаг болон оюуны ийм нөөцүүдийг төвлөрүүлснээр орчин үеийн буудлагын зэвсгийн үйлдвэрлэлийг эрхлэх боломжтой.

Буудлагын болон иргэний зэвсгийн нэгдсэн концерныг байгуулж буй нь бас нэгэн чухал зорилтыг шийдвэрлэж байна гэж “Росинформбюро” мэдээллийн агентлагийн тоймч Анатолий Соколов ярьж байна: «Энэ нь орчин үеийн чанартай сайн сум үйлдвэрлэх ох боломж олгож байна. Концерны хүрээнд хоёр, гурван үйлдвэр дээр суурилан сумны хэсгийг байгуулж болох юм. Энэ нь нэгдүгээрт, одоогийн снайперын винтовканд ашиглагддаг сумны чанарыг сайжруулна».

“Ижмаш” завод нь 2020 он гэхэд оросын армийн зэвсгийг шинэчлэх хөтөлбөрийн дагуу хүчний байгуулагуудыг шинэ зэвсгээр хангах төлөвтэй ажиллана. Байгууллага дээр буудлагын цогцолборуудыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энд гар буу, буудлагын -гранатомет, винтовка болон пулемет зэрэг байна. Эдгээр систем нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн зэвсгийн хөгжлийн хандлагуудад нийцэж байх болно гэж Василий Лесников тэмдэглэж байна: «Энэ нь цаг үетэйгээ нийцэж байгаа зүйл. Бүх зэвсгийн шилдэг тэргүүний компаниуд нь цогцолборуудыг байгуулахыг зорьж байна. Үүнд деталиудыг өөрчлөх, нэг байдлаас нөгөө рүү шилжих зэрэг ордог. Урт гол төмөртэй буунаас тусгай зориулалтын богино голтой шилжиж болно. Энэ нь зөв зүйтэй бөгөөд эдийн засгийн ашигтайгаа харуулсан».

“Калашников” концерн нь энэ оны 7-р сард улсын бүртгэлээ гардан авч магадгүй. Шинжээчид тус концерныг олон улсын брендүүдтэй амжилттай өрсөлдөнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.