Орос улс спортод олон улсын хэмжээнд үр нөлөө үзүүлэх талаар тэргүүлж байна. Саяхан Санкт-Петербургэд хуралдсан «Спорт Аккорд» форумаар шинэ рейтинг батлав. Улс орнуудын рейтинг олон улсын томоохон тэмцээнийг зохион явуулахад хэр идэвхтэй оролцож байгааг тусган харуулж байна. 5-р сарын 30-нд шинэчлэсэн рейтинг бол «Спортын олон улсын үр нөлөө» төслийн нэг хэсэг юм. Орос улс мөн рейтингээр 3-р байр эзлэсэн хийгээд өнгөрсөн оноос байрл нь өөрчлөгдсөнгүй. Хятад улс тэргүүн байраа хадгалав.

Урьд 5-р байр эзлэж байсан Канад улс Их Британийг 2-р байрнаас шахан зайлуулж, хоёрт оров. Шайбтай хоккейн эх орон 2015 онд Панамеерикийн наадам болон Дэлхийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн цом булаалдах тэмцээнийг зохион байгуулах эрх эдлэсний ачаар 2-р байр эзлэжээ. Рейтинг зохиох баллыг тооцоолох системийн тухайд гэвэл ямар нэг улс спортын тэмцээнийг зохион явуулах эрх эдлэнгүүт нэг хэсэг баал авдаг.

Тэмцээн дууссаны дараа зохион байгуулалтын түвшинг нь харгалзан балл нэмэнэ. Иймээс Орос улс мөн рейтингээр 1-р байр эзлэх бүрэн боломжтой байна гэж Eurosport.ru сайтын редактор Игорь Зеленицын үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Дэлхийн томоохон бүх тэмцээн ойрын таван жилд манай оронд явагдана. Эдгээр нь дэлхийн хел бембегийн аврага шалгаруулах тэмцээн, өвлийн Олимпын наадам, Гран-при «Формула-1», дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээн, Дэлхийн оюутны спортын наадам юм. 2018 оноос наана явагдах бүх тэмцээн Орос улсын рейтингийг дээшлүүлнэ. Тэр тусмаа манай оронтой өрсөлдөж байгаа Канад Хятад хоёр улсад ойрын үед ийн томоохон тэмцээнийг зохион явуулахгүй» гэв.

Сүүлийн үед Бээжингийн идэвхи үнэхээр сулрав. Урьд өмнө тус улс олон улсын хэмжээний ямар ч тэмцээнийг зохион явуулахад бэлэн байсан. Гэвч одоо улс дотроо «Бүгдийн төлөө спорт» бодлогодоо хүчин чармайлтаа дайчилна гэж хятадын эрх баригчид зарлан мэдээлжээ. Орос улсын тухайд гэвэл мөн рейтингээр 3-р байр эзлэсэн явдал манай орон дэлхийн спортод асар их нөлөө үзүүлж байгааг харуулсан. Гэвч тэргүүлэхийг цаг ямагт эрмэлзэх хэрэгтэй.