Өнөөдөр Токиод “Оросын соёлын их наадам Японд” эхэллээ. “Империал” зочид буудалд явагдах нээлтийн ёслолын арга хэмжээнд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд Евгений Афанасьев нар оролцоно. Энэ жил их наадам петербургийн алдарт Мариины их театрын дуурийн театрын хөтөлбрөөр эхлэнэ. 6-12 сарын хугацаанд тус улсад оросын нэртэй хөгжмийн хамтлагууд, орос ардын дуу бүжгийн чуулгануудын тоглолтууд зохиогдох бөгөөд уран зургийн үзэсгэлэнгүүд нээгдэх юм. Түүнчлэн орхосын уран бүтээлчдийн уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудыг гаргах болно. 6-р сарын турш Москвагийн Филармони Токио, Саппоро болон бусад хотуудад нийт 12 концерт тоглоно. 7-р сард Японд Орос улсын циркийн тоглолт болно. Оросын соёлын их наадам нь Японд найм дахь удаагаа зохиогдож байна. Өнгөрсөн жил наадмын арга хэмжээнд нэг сая гаруй хүн оролцсон. Ингэхдээ соёлын тоглолтуудаас олсон ашгийг тус улсын баруун-хойд хэсэгт 2011 оны 3-р сарын 11-нд гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамид нэрвэгдэгсдийн санд хандивладаг юм.