ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 6-р сарын 3-4 өдрүүдэд Норвегийн Киркенес хотод болох Баренцевын /Арктикийн бүсийн/ Зөвлөлийн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын уулзалтанд оролцоно. Зөвлөл нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Орос, Дани, Исланд, Норвеги, Швед болон Европын комисс ордог юм. Зөвлөлийн үйл ажиллагаа нь нилээд хэмжээгээр Хойд Европын нутаг дэвсгэрийг цогц хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд ингэхдээ ОХУ-ын баруун-хойд хэсгийн бүс нутгуудыг хамрах ёстой юм. Уулзалтыг тус байгууллагын 20 жилийн ойд зориулан явуулж байна. Уг арга хэмжээгээр Хойд тэнгисийн замын Олон улсын худалдааны хөлөг онгоцнуудын цаашдын ирээдүйн асуудал, бүс нутгийн тээврийн дэд бүтцийн шинэчлэл болон цаг уурын асуудлаар үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө хийгээд, нутгийн уугуул үндэстнүүдийн эрхийг хамгаалах зэрэг сэдвүүдээр ярилцах юм. Хуралдаанд тус байгуулагын үйл ажиллагаанд Орос улсын тэргүүлэх зорилтуудыг тусган харуулсан Тунхаглалыг гаргахаар төлөвлөж байна.