Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнгийн байран дээр худалдааны төв барих гэсэн Түркийн эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн жагсаалд оролцсон хэдэн зуун хүмүүсийг тус улсын полиц баривчлаад байна. Эрх баригчдын мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь баасан гаригаас тус улсын Стамбул, Анкара, Измир болон Конья хотуудад гарчээ. Энэ хугацаанд тус улсын гудамж талбайнаас нийт 1,7 мянга гаруй хүнийг баривчилжээ. Эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, эл явдлуудад 1 мянга орчим хүн хохирол амсчээ. Өнгөрсөн шөнө полицынхан Стамбулын Таксим талбайг бүслэж байсныг жагсагчдад зориулан чөлөлжээ. Нөгөөтэйгүүр, Стамбул болон Анкарад полицынхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Полицынхан нулимс асгаруулагч хий болон усан бууу ашиглажээ, үүний улмаас зуу гаруй хүн шархадсан байна. Түркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хийсэн мэдэгдэлдээ, жагсагчид нь үйл ажиллагаагаараа “ардчилсан тулгууруудыг унагаж” байна. Түүний ярьснаар, талбайг сэргээн засварлах нь автомашин болон тээврийн хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд чиглэгдсэн болохоор тэр төлөвлөлтөөсөө татгалзахгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, полицынхан хүчний аргуудыг алдаатай хэрэглэсэнийг хүлээн зөвшөөрөөд, нэн даруй зогсоохыг уриалжээ. Түүний ярьснаар, Таксим талбай нь “хэт даврагсдын аливаа үйлдлүүдийг хийх газар байх ёсгүй” гэжээ.