БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын 6-р сарын эхний хагаст Орос улс руу өөрийн хувийн төлөөлөгчөө Солонгосын хойгийн асуудлаар зөвлөлдөхөөр илгээж магадгүй байна. Эл үүргийг Солонгосын ардын армийн ерөнхий штабын даргаар саяхан томилогдсон Ким Кёк Сикд хариуцуулж магадгүй байна. Энэ тухай сеулийн “Кенхян синмун” сонин өнөөдөр уламжилжээ. Ерөнхий штабын дарга БНАСАУ-ын дээдсийн хүрээнд нилээд нөлөө бүхий байр эзлэж байна. Түүний статус ардын зэвсэгт хүчний сайдаас илүү дээш гарч байна. 5-р сард БНАСАУ-ын Солонгосын ардын армийн улстрөийн ерөнхий загрын дарга дэд маршал Чхве Рён Хэг Хятад улсад Умард солонгосын удирдагчийн тусгай төлөөлөгчийн хувиар илгээсэн. Тэрээр хятадын удирдлагатай уулзсан төдийгүй, түүнийг БНХАУ-ын дарга Си Зиньпинь хүлээн авсан.