ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Екатеринбург хотод Орос-ЕХ-ны ДХУ уулзалтанд оролцохоор мордоно. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ДХУ-ын өмнө сэтгүүлчдэд ярихдаа, уулзалтын гол цагийг Сирийн байдлыг хэлэлцэхэд зориулах болно гэжээ. Уулзалтаар хэлэлцэх асуудлуудад ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал, хуучин зөвлөлтийн орнууд дахь сөргөлдөөнүүд болоод эдийн засгийн байдлын асуудал байна. Уулзалтын эхний өдөр буюу 6-р сарын 3-нд болох албан бус оройн зоогт Путин болон ЕХ-ны төлөөлөгчдийн тэргүүн ЕЗ-ийн тэргүүн Херман Ван Ромпей болоод Жозе Баррозу нар оролцоно. Нарийн хүрээнд болох албан бус оройн зоогт дэлхийн эдийн засгийн байдал, Орос улс болон ЕХ-ны эдийн засгийн байдал хийгээд орос улсын даргалж байгаа “Их хорийн” үйл ажиллагааны тухай ярилцана. Сирийн байдал нь эхний болон дараагийн 4-ний өдрүүдийн хэлэлцэх асуудал байна. Оросын тал олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцахаар бэлтгэж байна. Хэрвээ ЕХ-ны төлөөлөгчид нь сирийн ерөнхийлөгч Башар Асадын огцрох асуудлыг гаргаж тавих юм бол, оросын тал өөрийн байр суурийг дахин танилцуулахад бэлэн байна гэжУшаков цохон тэмдэглэв. “Бид энэ асуудлаар өөрийн байр суурьтай бөгөөд үүнийг ерөнхийлөгч танилцуулна - сирийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой. Асадыг гаднаас яаж огцруулах юм бэ? Тэгээд улс орныг эмх замбараагүй байдалд оруулах юм уу? Энийг тэгээд хэн хийх юм бэ? Би мэдэхгүй. Бид үүнийг хүсэхгүй байна” гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслахын хэлсэн үгийг “Интерфакс” агентлаг иш татжээ.