Филиппины Минданао арлын төв хэсэгт газар хөдлөсний улмаас 9 хүн хохирчээ. Энэ тухай өнөөдөр Ассошейтэд пресс агентлаг эрх баригчдыг иш татан уламжлав. Филиппинд бямба гаригт 5,6 баллтай газар хөдлөсөн. Газар хөдлөлтийн голомт тус улсын Кармен хотоос 5 км зайтай, 16 км газрын гүнд байжээ. Гамшгийн улмаас нуранги үүсч 30 гаруй байшин эвдэрч сүйрсний дотор сургуулийн байр ч гэмтжээ. Дэлхийн Индонез болон Филиппины хоёр том олтригууд нь “номхон далайн галын цагригийн” гол хэсэгт ордог Энэтхэгийн далайн ёроол болон Номхон далайн баруун хэсэгт ордог Азийн тавцанд багтдаг. Дэлхийн цацрас хөдлөсний улмаас эдгээр хоёр орны нутаг дэвсгэрт газар хөдлөх бөгөөд галт уул дэлбэрдэг байна.