Япон улс ойрын таван жилд Африкийн орнуудад терроризмтэй тэмцэхэд нь зориулан 100 тэрбум иен /996 сая долл./ гаргахаар шийдвэрлэв. Энэ тухай ням гаригт тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ Иокогамад болсон Токиогийн Африкийн хөгжлийн олон улсын бага хурал дээр мэдэгдэв. Японы засгийн газрын тэргүүн тэмдэглэхдээ, африк тивд аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх нь тэргүүлэх ач холбогдолтой юм. Аюулгүй байдал нь африкийн орнуудын олон улсын худалдааны салбарт болон хөрөнгө оруулалтыг татах үйлсэд эдийн засгийн чөлөөтэй хөгжлийг хангах томоохон түлхэц болно гэж Абэ цохон тэмдэглэв. Токио өөрсдийн африкийн түншүүдийн мэргэжлийн бэлтгэлийг хангахад зориулан аюулгүй байдлын салбарын 2 мянга орчим мэргэжилтэнүүдийг бэлтгэх санхүүжилтийг гаргахад бэлэн байна гэж Абэ мэдэгдэв. Японы бага хуралд оролцохоор Африкийн 50 орчим орны ажил хэрэгч хүрээний төлөөлөгчид оролцов. Гурван өдөр үргэлжлэх бага хуралд Токио болон африкийн орнуудын хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, хөрөнгө оруулалт ын салбарын болон дэд бүтцийн шинэчлэл болоод байгалийн нөөцийн олборлолтын асуудлуудыг хэлэлцэнэ.