Санкт-Петербургэд дэлхийн хамгийн нөлөө бүхий спортын чуулган “СпортАккорд”ажлаа өндөрлөв. “Спорт Аккорд” /Sport Accord International Convention/ өнөөдөр эгнээндээ хоёр мянга орчим оролцогчдыг нэгтгэж байна. Тэд бол дэлхийн спортын аж үйлдвэрийн тэргүүнүүд болон эрх баригчдын ба спортын нийгэмлэгүүдийн болоод 100 гаруй биеийн тамир спортын холбооны төлөөлөгчид юм. Энд хуран цугларагсдын хөтөлбөр их арвин байна. Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүд нь Олимпийн наадмуудын хөтөлбөрт биеийн тамирын ямар төрлүүдийг оруулах тухай асуудлуудыг шийдвэрлэх ёстой юм. Найман нэр дэвшигчээс санал хураалт явуулсны дараа гурвыг нь үлдээх болсон. Энэ бол бөхийн барилдаан, бейсбол-софтбол болон сквош. Гэхдээ тэдгээрийн нэг нь л үлдэх ёстой. Эцсийн шийдвэрийг ОУОХ 9-р сард Буэнос-Айрест болох чуулган дээрэ шийдэх ёстой юм.

Бөхийн барилдаан олимпийн наадамд эртний грекийн үеэс орж байсан бөгөөд энэ 2-р сард олимпийн төрлийн хувьд статусаа алдсан. Тэр үед ОУОХ-ны Гүйцэтгэх хороо бөхийн барилдааг шаардлагад бага нийцэж буй шалтгаанаар хассан. Гэхдээ ОУ-ын Бөхийн спортын холбоо /FILA/ үүнд бууж өгөөгүй юм. Үүнд ихэнх хүмүүс холбооны удирдагч Рафаэль Мартинетийг гэм буруутай гэж үзэж байсан бөгөөд түүний албан тушаалыг Ненад Лалович эзэлсэн. Түүнчлэн хоёр долоо хоногийн өмнө Москвад болж өнгөрсөн FILA-ийн их хурлаас бөхийн барилдааны дүрэм журамд төрөөгдөлтэй байсан асуудлуудад өөрчлөлтүүдийг оруулан баталжээ.

“СпортАккорд”чуулганд оролцогчид анх удаагаа Сочи-2014 Олимпийн болон Паралимпийн наадмуудад эхний медалиудаа дэлгэн харууллаа. Олимпитйн дээд зэргийн шагнал нь 999 сорьцын алт байх юм. Медаль тус бүрийн жин нь 500 гаруй грамм байна. Нийт 1300 цогц медаль байна. Медалиуд хэлбэр дүрсээрээ орос улсын үндэсний хээ угалз болон түүхэн дурсгалыг санагдуулах юм. Ерөнхийлөгч Владимир Путин ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогтой хамт шагналуудыг үзэж байв. Оросын удирдагчид медалиуд таалагджээ.

Наадам эхлэх хүртэл 8 сар үлдлээ. Олимпийн объектууд болон олимпийн дэд бүтэц бүгдээрээ дээд зэргийн бэлэн байдалд байна. Одоо ноён ерөнхийлөгчийн хамт ирээдүйн олимпийн болон паралимпийн наадмуудын тамирчдын шагналуудыг үзэж танилцаж байна. Эдгээрийг орос ардын соёлын уламжлалыг шингээн хийсэн байгаа. Тэдгээр нь та бүхэнд, хамгийн гол нь тамирчдад таалагдана гэдэгт итгэл дүүрэн байна. Бид 2014 онд дэлхийн хүн амын спортын хосгүй баярыг жинхэн утгаар нь зохион явуулна.

Чуулганы нэгэн хуралдааны үеэр “Даяаршлын спортын нөлөө” шинэ чансааг зарласан байв. Улс орнуудын байр энэ жагсаалтанд томоохон спортын тэмцээнүүдийг явуулахад тэдгээрийн идэвх зүтгэлийг харуулж байлаа. Ингэхэд үүнд Хятад улс эхнйи байрыг хадгалж чадсан. Орос улс жагсаалтын гуравт бичигдсэн. Манай улсын байр өнгөрсөн оноос хойш өөрчлөгдөөгүй. Харин Их Британь таваас хоёрдугаар байранд орох болсон Канадад шахагдан чансаа доошилсон байв. Чансааны баллыг тоолох систем нь орнуудад шууд ямар нэгэн спортын чуулган явуулах эрх авахад нь нэмэгддэг. Тэгээд тэмцээн дууссаны дараа зохион байгуулалтын түвшингээс болж оноо дахин нэмэгддэг. Орос улс чансаагаа нэмэгдүүлэх маш сайхан боломжтой байгаа гэж Eurosport.ru сайтын ерөнхий редактор Игорь Зеленицын үзэж байна.

Манай улсад ойрын таван жилд дэлхийн чанартаэй томоохон тэмцээн уралдаанууд явагдаж байгаа. Энд хөл бөмбөгийн ДАШТ, өвлийн Олимпийн наадам, “Формула-1”-ийн Гран-при болон хөнгөн атлетикийн Универсиада. Эдгээр аварга шалгаруулах тэмцээнүүдийг 2018 он хүртэл манай улс хүлээж авах юм. Тэгээд энэ нь чансаанд тооцогдох л ёстой. Энэ утгаараа манай өрсөлдөгч Канад, Хятад улсуудад ойрын үед томоохон тэмцээнүүд зохиогдохгүй.

5-р сарын 30- нд Санкт-Петербургэд болсон ОУОХ-ны гүйцэтгэх хорооны хуралдааны үеэр 2020 оны Олимпийн наадам зохион явуулах эрхийг авах нэр дэвшигч хотуудын танилцуулах арга хэмжээнүүд болж өнгөрөв. Энд Мадрид, Токио, Стамбул өрсөлдөж байна. Эцсийн шийдвэрийг энэ 9 р-сард Буэнос-Айрест болох Хорооны чуулган дээр шийдвэрлэнэ.