Өнгөрсөн долоо хоногийн турш сирийн асуудлыг зохицуулах асуудлаар олон улсын бага хуралд бэлтгэх ажил ээдрээтэй элдэв замаар явж ирсэн. Эхлээд ЕХ сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх хоригийг 6-р сарын 1-ээс цуцлахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Стамбулд Үндэсний сөрөг хүчний эвсэл яриа хэлэлцээрт оролцох нөхцөлөөр Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг дахин тулган шаардсан. Долоо хоногийн сүүлээр Түркийн тусгай анги нэгтгэлүүд түрк-сирийн хил дээр алан хядагчдын бүлгийг хоёр кг хортой зарина бодисийн хамт саатуулсан. Эцэст нь, Орос улс Дамаскад пуужин-зенитын С-300 цогцолборыг нийлүүлсэн мэдээлэл шуугиан тарьсан.

6-р сарын 1 гэхэд оросын нийлүүлэлтийн тухай мэдээлэл худлаа хоосон болох нь тогтоогдсон. Москва Дамаскад ямарч С-300 цогцолборуудыг нийлүүлээгүй.Сирийн ерөнхийлөгч Башар Асад ливаны “Аль-Манар” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа С-300 цогцолборуудыг нийлүүлсэн гэж юу ч хэлээгүй. Тэр Орос улстай өмнө хийсэн болоод хуулийн хүчинтэй гэрээнүүдээр хамтран ажилладаг тухайгаа ерөнхий хэдэн үгээр хэлсэн. Орос улс өмнө хийгдсэн бүх гэрээнүүдийг сахиж байгаа гэж Асад хэлжээ: «Бид Орос улстай олон жилийн турш янз бүрийн төрлийн зэвсэг нийлүүлэх тухай яриа хэлэлцээр явуулж ирсэн. Орос улс эдгээр хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Бидний байгуулсан бүх гэрээнүүд хэрэгжих болно. Тэдгээрийн зарим нь өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн, цаашид бид Орос улстай хамтдаа эдгээр гэрээ контрактуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно».

Гэтэл яг үүнээс дараахан Вашингтон Орос улсын байр суурийг эрс шүүмжилсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 5-р сарын 31-нд хийсэн мэдэгдэлдээ, Орос улсын Сирид нийлүүлж байгаа зэвсгийн нийлүүлэлт нь сөргөлдөөний явцад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Израилийн аюулгүй байдалд заналхийлж байна. Женев “Оросын жинхэн төлөвийг” шалгахад туслана гэж тэр нэмж хэлсэн.Үүний цаад утга нь тодорхой юм: хэрвээ хэн нэгэн эл хүнд бэлтгэл ажлыг унагаах юм бол, үүнд Орос улс буруутай.

Ингэж ярих нь өвчтэй толгойны бурууг, эрүүл толгой руу чихэхтэй адил юм. Орос улс олон улсын бага хурлыг зохион явуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчилж байна. Өнөөдөр тулгамдсан шийдвэрлэх асуудлуудыг юуны түрүүнд сирийн сөрөг хүчин бий болгож байна. 5-р сарын 29 нд Сирийн Үндэсний сөрөг хүчний эвсэл “Женев-2” бага хуралд сөрөг хүчний оролцох болзолтойгоор Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг “албан тушаалаас нь огцруулах баталгааг шаардсан. Энэхүү нөхцөл нь урьдаас биелэх боломжгүй. Албан ёсоор Дамаск огцрох тухай асуудлыг хэлэлцэх ч үгүй, энэ асуудлыг дан ганц сирийн ард түмэн шийдэх ёстой гэж олон удаа мэдэгдсэн. Түүнчлэн Дамаск Женевт өөрийн төлөөлөгчдөө ирүүлнэ гэж мэдэгдсэн.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Жон Керрийгээс АНУ-ын тэдний “ивээлд байдаг” хүмүүст нөлөөгөө ашиглан яриа хэлэлцээрийн ширээнд суухыг ятгаж өгөхийг нэг бус удаа хүссэн. Гэтэл тодорхой үр дүн одоогоор гараагүй л байна. Долоо хоногийн эцсээр ийм хандлага нь Сергей Лавровын дургүйцлийг илт хүргэсэн бололтой. Тэр 5-р сарын 30-нд Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр үүнийгээ нуухыг оролдсон ч үгүй.

Үндэсний сөрөг хүчний эвсэл болон тэдний бүс нутгийн ивээн тэтгэгчид ямар ч улстөрийн процессыг эхлүүлэхгүйн тулд аливаа зүйлийг хийж банйа. Ингэхдээ тэд Өрнөдийнхний нийгмийн хойрго бодол санаанд тулгуурлан Сирид цэргээ оруулахаар зүтгэж байна. Бид үзэхдээ, ийм төрлийн хандлагууд цааш хэрэгжих боломжгүй бөгөөд хэн ч, юу ч хэлж, тэд өөрсдийгөө яаж ч нотлох гэж оролдсон байлаа ч, Сирийн Үндэсний сөрөг хүчний эвсэл сирийн ард түмний хуулийн цорын ганц төлөөлөл биш, тэднээс гадна олон хүчтэй түрэмгий бус, хүчирхэг бүлгэмүүд бий.

Одоо Сирийн сөрөг хүчний олон бүлгэмүүд нь үндэсний эвслийн зүтгэлтнүүдээс нүүрээ буруулаад байна, тэд Сирид өмнө олж авсан нэр хүндээ аль эрт алдсан. Үндэсний сөрөг хүчний удирдагч асан Моак аль-Хатыб британий ““Индепендент” /”The Independent”/ сонинд өгсөн ярилцлагадаа, 3-р сард тэр өөрийн албан тушаалаас огцорно, учир нь эвсэл Саудын Арав болон Катарын утсан хүүхэлдэй болсон гэжээ.

Өөр бусад түгшүүртэй баримтууд бас бий юм. 5-р сарын 30-нд Сирийн хилийн орчимд түркийн аюулгүй байдлын албаныхан “Аль-Каида-бүлгэмтэй ойр дотны “ Жабхат аль-Нусар” /”Ялалтын фронт”/ бүлгэмийн 12 хүнийг саатуулжээ. Тэд нарыг 2 кг зарин авч явсныг илрүүлжээ. Энэ бол хүний мэдрэл-уураг тархийг гэмтээдэг аюултай бодис. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров сөрөг хүчний дайчдаас химийн зэсвэг байгаа тухай мэдээллийг нарийн мөрдөхийг уриалсан.

2013 оны 3-р сард Алеппо хотод засгийн газрын сөрөг хүчний цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн. Тэр үед 16 хүн амь насаа алдасны дийлэнхи нь энгийн номхон иргэд байсан. Химийн атакийн үеэр чухамдаа зариныг хэрэглэсэн нь тогтоогдсон.

Сирийн асуудлаар явуулах олон улсын бага хурлын хувь заяаг эцэслэн 6-р сарын 5-нд Женевт шийдэх юм. Тэнд орос болон америкийн өндөр албан тушаалын дипломатууд болоод НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчдийн уулзалт эхлэнэ.