АНУ-ын Миссури болон Оклахома мужуудад баасан, бямба гаригуудад гарсан хүчтэй хар салхины улмаас нэрвэгдсэн хүмүүсийн тоо 14 хүрээд байна. Энэ тухай Франс пресс агентлаг өнөөдөр орон нутгийн эрх баригчдыг иш татан уламжилжээ. Өмнө нь Миссури болон зэргэлдээ Оклахома мужуудад бямба гаригт хүчтэй хар салхины улмаас онцгой байдал тогтоосон тухай уламжилж байсан. Хүчтэй салхины улмаас Миссурид үер бууж гурван хүн нэрвэгджээ. Оклахома мужийн эмнэлгийн албаны мэдээлснээр, энэ мужид нэрвэгдэгсдийн тоо 9 хүрээд байгаа бөгөөд өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдснийхээ дараа нас баржээ. Одоо эмнэлэгт 77 хүн эмчлүүлж байна.200 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй үлдээд байна. Ирж байгаа мэдээгээр Оклахома-сити дүүрэгт 5-р сард ийм төрлийн байгалийн гамшгийн улмаас 24 хүн нас барсан бөгөөд зөвхөн өнгөрсөн баасан гаригт гэхэд л энд таван удаа хүчтэй хар салхи гарчээ. Оклахома болон Миссуригээс гадна америкийн Канзас муж хүчтэй хар салхи гарах тухай сэрэмжлүүлэг авчээ.