Иракд шашны хоорондын тэмцлээс үүдэлтэй цуврал халдлагуудын улмаас 5-р сард нэг мянга гаруй хүн амиа алджээ. Энэ тухай Рейтер агентлаг НҮБ-аас гаргасан мэдээллийг иш татан уламжилжээ. Иракд 2013 оны 4-р сараас эхлэн шинэ хүчирхийллийн давалгаан эхэлсэн. 5-р сард сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн олон тооны дэлбэрэлт, зэвсэгт дайралтууд гарсан тухай НҮБ-ын Иракийн байдлын асуудлаар илтгэл тавигчид цохошн тэмдэглжээ. Тус улсад лалын томоохон хоёр омог болох суннит болон шиитүүдийн хоорондын сөргөлдөөн улам хурцадсаар байна.