ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй сирийн хямралыг зохицуулах асуудлаар утсаар ярилцав. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ уламжлав. Ярианы явцад талууд олон улсын бага хурлын бэлтгэл ажлын явцтай холбоотой асуудлыг хөндөцгөөв. Түүнчлэн хоёр талын янз бүрийн хэмжээний улс төрийн яриа хэлцэлийн төлөвлөгөөний талаар санал солилцжээ. Уг яриа америкийн талын санаачилгаар 6-р сарын 1-ний өдөр болжээ.